Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Францын үймээний үеэр Хятадын жуулчид халдлагад өртжээ
2023-07-04

Францад зургадугаар сарын 27-ны өдөр цагдаагийн алба хаагч 17 настай хүүг буудан хөнөөснөөс үүдэлтэй эсэргүүцэл эмх замбараагүй байдлаар үргэлжилж, зургаа хоногийн туршид энэ улсын томоохон хотуудад үймээн дэгдсээр байна. 

 

Энэ үймээний үеэр Хятадын жуулчид халдлагад өртсөн хэрэг гарчээ. SCMP сонины мэдээлснээр, зургадугаар сарын 29-ний өдөр Хятадын 41 жуулчин сууж явсан автобус руу үймээн дэгдээгчид халдсан байна. Жуулчны автобус зорчин явах үед эсэргүүцэгчид автобусны цонхыг хагалжээ. Энэ хэргийн улмаас зургаан жуулчин хөнгөн гэмтсэн байна. 

 

Халдлагад өртсөн жуулчид орон нутгийн цагдаагийн хэлтэст хандаж, мөн энэ хэрэгтэй холбоотойгоор Марсель дахь Хятадын Ерөнхий консулын газар Францын талд албан ёсоор гомдол илгээжээ. Түүнчлэн Хятадын Консулын газар өөрийн улсын жуулчдад хандан үймээн дэгдэж буй бүс нутгаар аялахгүй байх, аюулгүй байдлын арга хэмжээнд анхаарахыг зөвлөсөн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин