Америкийн бизнесмен Илон Маск Блүмберг агентлагаас гаргадаг, дэлхийн 500 чинээлэг хүний рейтингэд нэгдүгээрт бичигджээ. Түүний хөрөнгө 200 гаруй тэрбумаар үнэлэгдэж байгаа аж.
Тодруулбал, 2023 оны эхний хагаст Америкийн бизнесмен Илон Маск хөрөнгөө 96,6 тэрбумаар өсгөж, 234 тэрбум долларын хөрөнгөтэй болсноор Блүмбергийн рейтингийг тэргүүлсэн байна. Харин хагас жилийн хугацаанд хөрөнгөө 38,2 тэрбум доллараар өсгөсөн, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Францын Louis Vuitton Moët Hennessy-ийн эзэн Бернар Арно энэ рейтингийн хоёрдугаарт бичигджээ.
Блүмберг агентлагийн мэдээлснээр, дэлхийн 500 чинээлэг хүн нийлээд 852 тэрбум доллараар хөрөнгөө өсгөсөн байна. Үүнийг дундажлавал, нэг хүн өдөрт 14 сая долларын орлого олсон аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |