Зеленский Украиныг НАТО-д нэн даруй урихыг Байденд хандан уриалав

Зеленский Украиныг НАТО-д нэн даруй урихыг Байденд хандан уриалав

Украины Ерөнхийлөгч Зеленский CNN агентлагт ярилцлага өгөхдөө Байденд хандан Украиныг НАТО-д нэн даруй урихыг уриалжээ. 

 

"Ирээдүйд бид НАТО-ийн бүрэлдэхүүнд байхыг тэр дэмжиж байгаа. Яг одоо эвсэлд албан ёсоор урих нь нэн чухал байна" хэмээн Зеленский ярилцлагадаа онцолжээ. 

 

CNN агентлагийн мэдээлснээр, АНУ-ын төрийн тэргүүн бол ийм шийдвэр гаргаж чадах, гаргах ёстой тэр хүн нь мөн гэж Зеленский үзэж байгаа аж. Дайн өрнөж байх үед Украин НАТО-д элсэх боломжгүй гэдгийг Зеленский ойлгож байгаа ч НАТО-д уригдах нь чухал дохио болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зеленски:
Натод элсвэл шууд цөмийн зэвсэг хэрэглэнэ Украйна бүрмөсөн сөнөнө
2023-07-05
Украиныг НАТО-д одоо элсүүлэхэд саад болж буй гол шалтгаан нь: 1-рт, авлига; 2-рт, төрийн дээд удирдлагад нь шигдсэн оросын агентууд гэж АНУ-ын тагнуулын албад үзэж байгаа!!! Украины нэрийг цайлгаж байгаа ганц институт нь ВСУ (Украины Зэвсэгт хүчин)= Генерал Залужный!!!
2023-07-05
zochin:
tend yugaa xiix ve avilgalch xar tamxichin xoxoluud
2023-07-04