Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Британийн Unilever компанийг дайн санхүүжүүлэгчдийн жагсаалтад оруулжээ
2023-07-04

Украины Авлигаас сэргийлэх үндэсний агентлаг Их Британийн Unilever компанийг "олон улсын дайн санхүүжүүлэгчид"-ийн жагсаалтад багтаажээ. Энэ талаар тус агентлагийн сайт дээр мэдээлсэн байна. 

 

Unilever нь хүнсний бүтээгдэхүүн, ахуйн химийн бүтээгдэхүүний салбар дахь дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг юм. Энэ компани Domestos, Axe, Rexona, Dove, Calve, Lipton, CIF, Knorr, Sunsilk, Timotei, CLEAR, "Чистая Линия" зэрэг нийт 400 гаруй брэнд эзэмшдэг. Дэлхийн тэргүүлэгч болох энэ компанийг "дайн санхүүжүүлэгчид"-ийн жагсаалтад багтаах болсон нь Unilever өнөө хэр нь Орост үйл ажиллагаа явуулж, татвар төлж, ингэснээр ОХУ-ын эдийн засгийг дэмжин, Украины эсрэг дайныг үргэлжлүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж байгаатай холбоотой гэж Украины Авлигаас сэргийлэх үндэсний агентлаг тайлбарлажээ. 

 

ОХУ Украин руу 2022 оны хоёрдугаар сард түрэмгийлсний дараа энэ компани Оростой холбоотой экспорт, импортыг зогсооно гэж амлаж байсан ч дайны нэг жилийн хугацаанд "Юнилевер Русь" ХХК -ийн орлого хоёр дахин нэмэгдсэн байна.

 

Тодруулбал, Орост үйл ажиллагаа явуулдаг салбар компани болох "Юнилевер Русь" 2021 онд 54,3 сая долларын орлого олж байсан бол өнгөрсөн онд 104 сая долларын орлого олжээ. Ингээд энэ компани 2022 онд ОХУ-ын төсөвт 50 сая орчим долларын татвар төлсөн байна.

 

Хэдийгээр Оросын өдүүлсэн дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн ч бодит байдал дээр дайн өдөөгч улс оронд үйл ажиллагаа явуулж, татвар төлж, эдийн засгийг нь дэмжиж байгаа нь дайныг санхүүжүүлж байгаа хэрэг гэж Украины тал үзжээ. 

 

"Unilever Путиний цэргийн машинд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ дайн эсэргүүцнэ гэж байхгүй. Бид энэ компанийг олон улсын дайн санхүүжүүлэгчдийн жагсаалтад оруулсан. Учир нь энэ компани ОХУ-ын төсөвт оруулж буй олон сая долларын татвар нь Украины эсрэг дайныг санхүүжүүлж, Оросын хөлсний цэргүүдийг дам байдлаар ч гэсэн санхүүжүүлэхийг дэмжиж байна. Юнилевер компани яг одоо Оросыг орхин гарах ёстой, үгүй бол энэ компани түүхэнд дайнд хамтран оролцсон гэж  бичигдэнэ" хэмээн Украины Авлигаас сэргийлэх үндэсний агентлагийн тэргүүн Александр Новиков мэдэгдсэн байна. 

 

ОХУ дайн өдүүлсний дараахан буюу 2022 оны гуравдугаар сарын эхээр Юнилевер компани Орос руу хийх экспорт, энэ улсаас гарах импортыг зогсоож байгаагаа мэдэгдэж байсан юм. Түүнчлэн Орост хөрөнгө оруулахгүй, ОХУ-д зар сурталчилгаа, хэвлэл мэдээлэлд мөнгө зарцуулахгүй хэмээн онцолж байв.

 

Гэхдээ Орост үйлдвэрлэгдсэн нэн хэрэгцээт бүтээгдэхүүн, ариун цэврийн хэрэгслүүдийг Оросын оршин суугчдад нийлүүлсэн хэвээр байна, гэхдээ Орос дахь компаниас ашиг орлого авахгүй хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Энд дуулгахад, ОХУ 2022 оны хоёрдугаар сарын 24-нд дайн эхлүүлснээр олон улсын хоригт орж, улмаар барууны компаниуд хоригоос үүдэлтэй логистикийн асуудлууд, дайн эсэргүүцсэн байр суурь зэрэг олон шалтгааны улмаас Оросын зах зээлийг орхин гарахаар болсон. Сүүлийн үеийн мэдээллээр, 2000 орчим барууны компани ОХУ дахь хөрөнгөө зарах хүсэлтийг ОХУ-ын Сангийн яаманд өгч, зөвшөөрөл хүлээж байгаа аж. Сангийн яамнаас зөвшөөрөл аваагүй бол Орос дахь хөрөнгөө зарах боломжгүй гэнэ. Харин энэ хүсэлтийг шийдвэрлэх комисс сард гурван удаа хуралдаж, нэг хурал дээр ердөө долоон хүсэлтийг авч хэлэлцдэг гэж The Moscow Times сонин мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мэдээж шүү дээ. Дайныг санхүүжүүлэгч нь АНУ Их Британи ЕХ долларын эзэд барууны мөнгө санхүүгийн эзэд.
2023-07-04