Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Пригожин: Та бүхний дэмжлэг бидэнд хэрэгтэй байна
2023-07-04

Оросын хувийн цэргийн компани болох "Вагнер"-ыг үүсгэн байгуулагч Евгений Пригожин сүүлийн долоо хоногт анх удаа мэдэгдэл хийжээ. Энэ мэдэгдлийг Вагнер компанид ойр Grey Zone Телеграм хуудсанд нийтэлсэн байна. 

 

"Урьд өмнөхөөс илүү яг одоо л та бүхний дэмжлэг бидэнд хэрэгтэй байна. Үүний төлөө та бүхэнд баярлалаа. Манай "шудараг ёсны марш" урвагчидтай хийх тэмцэл, манай нийгмийг дайчлахад чиглэгдсэн байсан гэдгийг та бүхэн ойлгоосой гэж би хүсэж байна. Бид энэ зорилгынхоо ихэнхэд хүрсэн гэж би бодож байна" хэмээн Пригожин мэдэгджээ. Түүнчлэн ойрын үед хүн бүр "фронт дахь дахин нэг ялалтыг харна" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

 

Гэхдээ тэрбээр энэ мэдэгдэлдээ Вагнер компанийн цаашдын төлөвлөгөө болон өөрийгөө хаана байрлаж байгаа талаарх мэдээллийг өгсөнгүй. Пригожин бослогын дараа ганцхан удаа л мэдэгдэл хийж байсан бөгөөд зургадугаар сарын 26-ны өдөр түүний хэвлэлийн алба 11 минутын бичлэг цацсан юм. Энэ мэдэгдэлд тэрбээр "дэглэмийг унагах" гэж зориогүй хэмээж байлаа.

 

Пригожиний өмнөх мэдэгдэл

Зургадугаар сарын 24-ний өдөр Пригожин "шударга ёсны марш" эхлүүлж байгаагаа зарлан, Ростовыг хяналтдаа авсан юм. Энэ бүхнийг Оросын эрх баригчид "цэргийн эргэлт хийхийг оролдсон", "эх орноосоо урвасан" явдал хэмээн үзэж байлаа. Зургадугаар сарын 24-25-ны өдрүүдэд Орост зэвсэгт бослого өдүүлж, улмаар зургадугаар сарын 25-ны үдэш Беларусийн Ерөнхийлөгч Лукашенкотой хэлэлцсэний эцэст Москваг чиглэж байсан цуваагаа зогсоож, өөрөө Беларусийг зорьсон талаарх мэдээлэл гарсан юм. Үүний дараа, зургадугаар сарын 26-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ тэрбээр Батлан хамгаалах яамыг дахин буруутагж байв.

 

"Вагнер хувийн цэргийн компани бол Украинд хамгийн үр дүнтэй ажилласан, Оросын хамгийн туршлагатай, байлдах чадвартай хэсэг. Сайтар төлөвлөөгүй шийдвэрээс болж манай компани долдугаар сарын нэгнээс үйл ажиллагаа нь зогсох ёстой байсан.<...> Бид зургадугаар сарын 30-нд гарч, тусгай цэргийн ажиллагааны штабын ойролцоо техникээ хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байсан юм. Бид ямар ч түрэмгийлэл гаргаагүй байхад бидэн дээр пуужингийн цохилт өгсний улмаас 30 орчим дайчин амиа алдсан. Тиймээс л бид алгуурлалгүй хөдлөхөөр шийдсэн юм. Би хэлсэн, бид түрэмгийлэл гаргахгүй ээ, гэхдээ бидэнд цохилт өгвөл хариуг нь өгнө өө гэж" хэмээн Пригожин мэдэгдэж байсан юм. 

 

Түүний нэрийдсэнээр "марш"-ийн үеэр вагнерчуудын туулсан зам болон нисэх хүчинд цохилт өгсөнд харамсаж байгаагаа мөн илэрхийлсэн. Түүнчлэн "шударга ёсны марш" нь Украинд хийж буй дайнд Оросын талаас гаргаж буй алдаанд анхаарал хандуулах, гэм буруутай этгээдүүдийг хариуцлагад татах гол зорилготой байсан гэж Пригожин онцолсон байна.

 

"Маршийн үеэр бид 780 км зам туулсан. Бид нисэх хүчинд цохилт өгсөндөө харамсаж байна. Гэхдээ тэд бидэн дээр бөмбөг хаясан учраас бид ийм алхам хийсэн. Бид замд таарсан бүхий л цэргийн объектуудыг хааж, аюулгүй болгож байсан юм. Газар здээр нэг ч цэрэг амиа алдаагүй. Манай талаас хэд хэдэн дайчин шархадсан, бидэнтэй нэгдсэн Батлан хамгаалахын яамны хоёр цэрэг амиа алдсан. Маршийн зорилго нь Вагнер хувийн цэргийн компанийг устгах явдлыг гаргахгүй байх, цэргийн тусгай ажиллагааны үеэр өчнөөн алдаа гаргасан хүмүүсийг хариуцлагад татах явдал байсан" хэмээн Пригожин мэдэгдэж байлаа. 

 

Цаашлаад тэрбээр, вагнерчуудын замд таарсан цэргийн алба хаагч бүр тэднийг дэмжиж байсан ч тагнуулын мэдээгээр цус их асгарах тулаан болох нь тодорхой болсон тул хангалттай гэж үзэн маршаа зогсоосон хэмээн онцолсон байна. 

 

"Манай марш улс орон даяар аюулгүй байдлын ноцтой асуудлууд байгааг ил болгосон. Бид бүхий л нисэх буудал, цэргийн ангийг хаасан. 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын цэрэг Киев рүү хөдөлсөнтэй адил зайтай замыг бид 24 цагийн туршид тууллаа. Цэргийн тусгай ажиллагаа эхлэх үед Вагнер хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүд шиг хүмүүс даалгавар гүйцэтгэж байсан бол тусгай ажиллагаа хэдхэн хоног л үргэлжлэх байлаа. 2022 оны хоёрдугаар сарын 24 ямар байж болох байсныг харуулсан үзүүлбэрийг бид үзүүллээ. Бидэнд дэглэм, хууль ёсоор сонгогдсон эрх баригчдыг түлхэн унагах зорилго байгаагүй. Бид цус асгаруулахгүйн тулд буцсан" хэмээн Пригожин мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Монголын ард түмэн:
Өмхий мөнгөний машин хүн алж мөнгө олдог новш
2023-07-11
Zochin:
Otoitson boroo bolson bhaa
2023-07-05
Өө муу банди бж
2023-07-04
Зочин:
Одоо ч оройтсон доо
2023-07-04