Apple компани биеийн халуун хэмжигч, USB-C залгуураар цэнэглэгддэг болох зэрэг шинэ функцүүд бүхий шинэ AirPods чихэвч бүтээж байгаа гэнэ. Энэ талаар Блүмберг агентлаг мэдээлжээ.
"Сонсголыг эрүүл байлгах, биеийн халуун хэмжих шинэ функцүүд нэмэхийн зэрэгцээ урьд өмнөх чихэвчнээс хямд хувилбар гаргахаар ажиллаж байгаа" хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Чихэвч чихрүү орсон үед халууныг хэмжих нь ухаалаг цаг бугуйнаас халуун хэмжсэнээс илүү оновчтой үр дүнг өгнө гэж үзэж байгаа аж.
Үүний зэрэгцээ тусгай апликейшний тусламжтайгаар сонсголтой холбоотой асуудлуудыг оношлох боломжийг чихэвчинд суурилуулж өгөх гэнэ. Цаашлаад чихэвчийг сонсголын аппаратыг орлуулахуйц хямд төхөөрөмж болгон өөрчлөхөөр ажиллаж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |