Сөүл хотноо Өмнөд Солонгосын үндэсний найрал хөгжмийн тоглолтон дээр робот-андроид EveR 6 удирдаачаар ажиллажээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Тодруулбал, Солонгосын аж үйлдвэрийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд бүтээсэн хоёр гартай андроид робот Үндэсний театрт тэргүүлэгч хөгжимчдийн хамтаар тоглолт зохион байгуулжээ. Энэ тоглолт нь Өмнөд Солонгост хиймэл оюун ухааны чадварыг олноо харуулсан анхны тохиолдол байсан аж.
Тоглолт эхлэхийн өмнө EveR 6 үзэгчдэд мэхийн ёслоод, хэдэнтээ гараараа далласан бол тоглолтын үеэр таван хэсгийн гурван бүтээлийг удирдсан байна. "Хөдөлгөөн нь маш нарийн нямбай байсан. Удирдаачийн хөдөлгөөнийг төсөөлж байснаас ч сайн давтан харууллаа" хэмээн тоглолтын удирдагч Чхве Су Ен өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |