2023 оны эхний хагаст Израильд хамгийн өндөр борлуулалттай цахилгаан машинуудын жагсаалтыг Хятадын машинууд тэргүүлжээ. Энэ талаар Израилийн Тээврийн хэрэгсэл импортлогчдын холбооноос гаргасан тайланд өгүүлсэн байна.
Энэ оны нэгдүгээр сараас зургадугаар сарын хооронд Хятадын BYD машин үйлдвэрлэгч 9698 цахилгаан машин борлуулсны ихэнх нь SUV Atto 3 машин байсан аж. Харин Geely Auto Group компани энэ хугацаанд 4492 цахилгаан машин борлуулсан бөгөөд эдгээр нь бүгд Geometry C маркийн машинууд байжээ.
Израиль дахь цахилгаан машин борлуулалтаар Америкийн Тесла компани 3298 цахилгаан машин зарж, гуравдугаарт бичигдсэн байна. Үүний араас 3134 машин борлуулсан, Өмнөд Солонгосын Hyundai Motor компани дөрөвдүгээрт бичигджээ.
Г.Бямбасүрэн