Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Токиогийн зоогийн газарт хий алдагдсан үед асаагуур ашигласны улмаас дэлбэрэлт божлээ
2023-07-04

Долдугаар сарын гуравны даваа гарагт Японы нийслэл Токио хотын төвд байх нэгэн зоогийн газарт дэлбэрэлт болжээ. Энэ талаар Японы NHK суваг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлт болсон зоогийн газар нь төвийн Минато дүүргийн найман давхар барилгын хоёрдугаар давхарт байрладаг аж. Дэлбэрэлтийн улмаас зоогийн газрын гурван ажилтан, гудамжинд зорчиж явсан нэг хүн гэмтсэн бөгөөд тэдний гэмтлийн зэрэг хөнгөн гэж эх сурвалж мэдээлсэн байна. 

 

Найман давхар барилгын хоёрдугаар давхарт байрлах зоогийн газар дэлбэрэлт болсны дараа гал гарчээ. Энэ гал түймрийг гал сөнөөгчид цаг орчим ажиллаж унтраасан байна.

 

Дэлбэрэлт болсон шалтгаан нь хий алдагдсантай холбоотой гэсэн урьдчилсан таамаглал гарчээ. "Тамхины өрөөнд тамхи татахаар асаагуураа асаахад тэр дороо дэлбэрсэн" хэмээн зоогийн газрын менежер ярьжээ.

 

Гэрчүүдийн өгүүлснээр, барилгад хий үнэртэж байсан гэнэ. Улмаар хий алдагдсан үед асаагуур асааснаар дэлбэрэлт болсон гэж үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
УБ т хийн халаалт тавибал дэлбэрээд сүйрнэ шүү
2023-07-04