Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Малайзад зарим төрлийн хэрэгт оноох цаазын ялыг цуцаллаа
2023-07-04

Малайзын эрх баригчид зарим төрлийн гэмт хэрэгт оноох цаазын ялыг цуцалжээ. Үүнтэй холбогдох хууль мягмар гарагт хүчин төгөлдөр болсон хэмээн ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өмнө нь Малайзад 33 төрлийн гэмт хэрэгт цаазын ял оноодог байсан аж. Шинэ хуульд зааснаар, алан хядах ажиллагаа, хар тамхи, санаатайгаар хүний амь хөнөөх,, төрийн тэргүүнд халдах, зэвсгийн наймаа, хүний амь насанд халдах, хулгайлах зэрэг 12 гэмт хэрэгт зайлшгүй оноох цаазын ялыг цуцалсан байна. 

 

Зарим төрлийн гэмт хэрэгт оноох цаазын ялыг цуцалснаар цаазын ял ашиглах эсэх шийдвэрийг шүүх гаргахаар болжээ. Түүнчлэн хорих ялын дээд хэмжээг 40 жил байсныг 30 болгон бууруулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин