Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Хөлбөмбөгчин Неймар 3,3 сая доллараар торгуулжээ
2023-07-04

Бразилийн үндэсний шигшээ багийн довтлогч Неймар эзэмшдэг газар дээрээ газар шорооны ажил хийлгэснийхээ төлөө асар өндөр торгуулд унажээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Мангаратиб хотын эрх баригчид Неймарыг эзэмшдэг газар дээрээ цөөрөм, усанд шумбах хэсэг ухсан хэргээр 16 сая реал буюу 3,3 сая доллартай тэнцэх мөнгөөр торгох шийдвэр гаргажээ. Неймарыг усан сан байгуулах үедээ экологийн хяналт тавиагүйн улмаас газарт ургамлын бүрхэвч устаж, хөрсний бүтэц эвдэрсэн хэмээн буруутгасан байна. Үүний зэрэгцээ нутгийн голоос зөвшөөрөлгүйгээр ус авч ашигласан хэмээн буруутгажээ. 

 

Улмаар хотын эрх баригчид цөөрөм, шумбах хэсгийг ашиглахыг хориглон, цөөрмийн гадуур хязгаарлах тууз татсан байна. Гэвч үүнээс хэдхэн хоногийн дараа Неймар хоригийг үл хайхран цөөрөмд сэлж байгаа зургаа олон нийтийн сүлжээнд оруулжээ. Одоо тэрбээр эрх баригчдын шийдвэрийг давж заалдахад 20 хоногийн хугацаа үлдсэн аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин