Тажикистанд Афганистанаас ирсэн алан хядагчдыг устгажээ

Тажикистанд Афганистанаас ирсэн алан хядагчдыг устгажээ

Тус хорооны мэдээлснээр, алан хядагчдын зорчих чиглэлийг тусгай бүлэг хянаж, улмаар есдүгээр сарын тавны өдөр тэднийг бүслэн, устгасан байна. Эдгээр алан хядагчид нь "Жамаат Ансарулла" бүлэглэлийн гишүүд, олон улсад эрэн сурвалжлагдаж байсан нь тогтоогджээ. 

Дэлгэрэнгүй
Буркина-Фасод алан хядах ажиллагаа болж, 17 цэрэг, олон босогч амиа алджээ

Буркина-Фасод алан хядах ажиллагаа болж, 17 цэрэг, олон босогч амиа алджээ

Буркина-Фасо улсын хойд зүгт байх Коумбри нутаг дахь хяналтын постон дээр үл мэдэгдэх этгээдүүд халдлага үйлджээ. Энэ талаар Анадолу агентлаг мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Энэтхэг улсын нэрийг Бхарат болгон өөрчлөхөөр зэхэж байна

Энэтхэг улсын нэрийг Бхарат болгон өөрчлөхөөр зэхэж байна

Энэтхэгийн Засгийн газар улсоынхаа нэрийг Бхарат болгон өөрчлөх тухай тогтоолыг гаргаж магадгүй байгаа гэнэ. Энэ асуудлыг есдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд болох парламентын чуулганаар хэлэлцэхээр болсон талаар The Economic Times сонин мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Путин: Еврей Зеленский нацизмыг алдаршуулж байна

Путин: Еврей Зеленский нацизмыг алдаршуулж байна

“Энэ нь угсаатны еврей хүн нацизм болон нэгэн цагт Украинд Холокостыг удирдаж байсан хүмүүсийг алдаршуулж, нэг сая хагас хүнийг устгаж байгаа нь нөхцөл байдлыг туйлын жигшүүртэй болгож байна. Үүнийг Израилийн жирийн иргэд хамгийн сайн ойлгодог. Интернэтээр юу ярьж байгааг хараарай” гэж Путин хэлэв.

Дэлгэрэнгүй
ОХУ дайнд оролцуулахаар кубчуудыг элсүүлж байсан сүлжээг Куб илрүүлжээ

ОХУ дайнд оролцуулахаар кубчуудыг элсүүлж байсан сүлжээг Куб илрүүлжээ

"Кубын иргэд болон Кубад амьдарч буй зарим гадаадын иргэдийг Украин дахь цэргийн ажиллагаанд оролцож буй зэвсэгт хүчний эгнээнд элсүүлэх зорилгоор Оросын талаас үйл ажиллагааг нь удирдаж буй хүний наймаа эрхэлдэг томоохон сүлжээг илрүүлж, үйл ажиллагааг зогсоох, устгах ажлыг Дотоод хэргийн яам хийж байна. Энэ төрлийн оролдлогыг таслан зогсооно. Харин энэхүү үйл ажиллагаатай холбоотой этгээдүүдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэж Кубын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ. 

Дэлгэрэнгүй
НАСА: Дэлхий рүү таван астероид ойртон ирнэ

НАСА: Дэлхий рүү таван астероид ойртон ирнэ

Мөн онгоцны хэмжээтэй дүйхүйц хоёр астероид есдүгээр сарын 10-ны өдөр манай гарагт ойр ирэх юм байна. Эдгээр нь 1,52 сая болон 2,66 сая километр зайд ойртон ирнэ гэж НАСА мэдээлжээ.

Дэлгэрэнгүй
Их Британи Вагнер компанийг алан хядагч байгууллага гэж зарлана

Их Британи Вагнер компанийг алан хядагч байгууллага гэж зарлана

Их Британийн Засгийн газар Оросын "Вагнер" хувийн цэргийн компанийг алан хядагч байгууллагуудын жагсаалтад багтаахаар божлээ. Энэ талаар тус улсын Дотоод хэргийн сайд Суэлл Браверман мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан байна.

Дэлгэрэнгүй
Оросоос нисдэг тэрэгтэйгээ зугтан Украины талд орсон нисгэгчид хагас сая долларын шан өгнө

Оросоос нисдэг тэрэгтэйгээ зугтан Украины талд орсон нисгэгчид хагас сая долларын шан өгнө

Украины тагнуулууд Оросын нисгэгчийг нисдэг тэрэг хулгайлан зугтахыг ятган, төлөвлөгөө боловсруулж байсныг гэрчлэх өөр баримтууд ч гарсаар байгаа гэнэ. Тухайлбал, Кузьминовын ээж энэ хэрэг болохоос өмнө Оросыг орхин гарсан нь хүүгээ Украины талд орохыг мэдэж, төлөвлөгөөний нэг хэсэг болж байсан гэдгийг илтгэнэ гэж Оросын зарим хэвлэл мэдээлжээ. Мөн Кузьминов одоо өөрийнхөө тухай мэдээллийг огтхон ч нуухгүй байгаагийн дээр Украины хэвлэлүүдэд ярилцлага өгч, Оросын цэргүүдэд хандан сайн ажил, сайхан амьдрал хүлээж байгаа гэж өөр шиг нь алхам хийхийг уриалж байгаа гэнэ. 

Дэлгэрэнгүй
Төрийн албанд дотоодын үйлдвэрлэлийн машин ашиглахыг Путин үүрэгджээ

Төрийн албанд дотоодын үйлдвэрлэлийн машин ашиглахыг Путин үүрэгджээ

Төрийн албан тушаалтнуудыг дотоодод үйлдвэрлэсэн машин ашиглахад чиглэгдсэн арга хэмжээ авах үүргийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газартаа өгчээ. Энэ талаар РБК агентлаг мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
ХДХВ-ийн халдварыг эмчлэх эм эмнэлзүйн туршилтад бэлэн болжээ

ХДХВ-ийн халдварыг эмчлэх эм эмнэлзүйн туршилтад бэлэн болжээ

Тодруулбал, Данид энэ онд багтаан ХДХВ-ийн халдварыг эмчлэх эмийн эмнэлзүйн туршилт эхлэхээр болсон талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. Австрали болон Данийн эрдэмтдийн хамтарсан хоёр баг явуулсан лабораторийн урьдчилсан туршилтын дүн найдвар төрүүлэхүйц гарчээ. 

Дэлгэрэнгүй
Челленжер танк сөргөлдөгчийн галд өртөн устсан анхны тохиолдол гарлаа

Челленжер танк сөргөлдөгчийн галд өртөн устсан анхны тохиолдол гарлаа

Байлдааны үндсэн атнкийг Украинд нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан анхны улс нь Британи болсон юм. Энэ улс 2023 оны нэгдүгээр сард ийм амлалт өгсөн бөгөөд нийтдээ 14 Челенжер танк өгнө гэж амлаж байв. Үүний дараа АНУ Челенжер танк өгөхөөр амлаж, улмаар Герман Украинд Леопард танк нийлүүлэхээр болсон юм. Одоо дайны талбарт Герман болон Британийн танкууд байлдааны ажиллагаанд оролцож байгаа бол Америкийн амласан танкууд одоо хүртэл фронт руу хүрээгүй л байна.

Дэлгэрэнгүй
Наран шарлагын газраас чулуу авч явахыг завдсан жуулчин өндөр торгуульд унажээ

Наран шарлагын газраас чулуу авч явахыг завдсан жуулчин өндөр торгуульд унажээ

Энэ улсад 2017 оноос эхлэн Сардини арлаас элс, хясаа, хайрга чулуу авч явахыг хориглох хууль үйлчилж байгаа юм. Жуулчид дурсгал болгон энэ газраас байнга чулуу, хайрга, элс авч явах болсон нь экологид сөргөөр нөлөөлсний улмаас ийм хууль баталжээ. Хэдийгээр хууль хүчин төгөлдөр болсон ч хүмүүс энэ үйлдлээ зогсоохгүй байгаа тул сүүлийн үед хамгийн өндөр торгуулийг оноох болсон байна.

Дэлгэрэнгүй
Индонези чинээлэг иргэдийг татахын тулд алтан виз гаргана

Индонези чинээлэг иргэдийг татахын тулд алтан виз гаргана

Индонези "алтан виз" гаргахаар зэхэж байгаа талаарх мэдээлэл анх энэ оны тавдугаар сарын сүүлээр гарч байлаа. Тухайн үед Индонезийн Аялал жуулчлал, бүтээлч эдийн засгийн сайд Сандиага Уно  5-10 жилийн хугацаатай баримт бичиг олгох хөтөлбөр эхлүүлэх талаар мэдэгдсэн ч виз олгох нөхцөлийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Гагцхүү "алтан виз" чинээлэг жуулчдыг Индонези рүү татна хэмээн онцолч байв.

Дэлгэрэнгүй
Burning Man наадамд гацсан 64 мянган хүн гэртээ харих боломжтой болжээ

Burning Man наадамд гацсан 64 мянган хүн гэртээ харих боломжтой болжээ

АНУ-ын Невада мужийн цөлд зохион байгуулагдсан Burning Man наадмын үеэр аадар бороо орсны улмаас шавар шалбааг үүсэж, автомашинаар зорчих боломжгүй болсны улмаас цөл рүү орох, гарах замыг хааж, олон мянган хүн гарах гарцгүй болсон юм. 

Дэлгэрэнгүй
Нью-Йорк хотод харх үзэх аялал санал болгодог болжээ

Нью-Йорк хотод харх үзэх аялал санал болгодог болжээ

Энэ оны эхээр л Нью-Йорк хотын захиргаа энэ хотод байгаа хархны тоо толгой 10 саяыг давсан гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Өөрөөр хэлбэл энэ хотын аюултай мэрэгч амьтан оршин суугчдаас ч олон болсон байна. Хотын захирагч Эрик Адамс Нью-Йорк хотын хаа сайгүй тархсан хархтай тэмцэхээ амлаж, хархтай тэмцэх ажлыг удирдах тусгай мэргэжилтэн хүртэл томилсон юм. Гэсэн ч төдийлөн дорвитой үр дүнд хүрээгүй байгаа аж.

Дэлгэрэнгүй
G20-ийн уулзалт руу Ши Жинпиний оронд Ли Цян явна

G20-ийн уулзалт руу Ши Жинпиний оронд Ли Цян явна

Есдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Дели хотод G20-ийн дээд хэмжээний уулзалт болно. Энэ дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жинпинь оролцохгүй гэсэн мэдээлэл гарч байсан. Тухайн үед БНХАУ-ын талаас энэ мэдээлэлтэй холбоотой тайлбар өгч байгаагүй юм. Харин энэ удаад БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдээллийг батлажээ. 

Дэлгэрэнгүй
Хатан хаанд зориулан нохойн жагсаал зохион байгуулжээ

Хатан хаанд зориулан нохойн жагсаал зохион байгуулжээ

Их Британийн нийслэл Лондон хотод Букингемийн ордноос холгүйхэн корги нохойны жагсаал болжээ. Арга хэмжээнд оролцогчид жилийн өмнө таалал төгссөн хатан хаан II Элизабетэд хүндэтгэл үзүүлсэн гэж ВВС агентлаг мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Нидерланд Украины дүрвэгчдийг албадан гаргана

Нидерланд Украины дүрвэгчдийг албадан гаргана

Украины дүрвэгчид сайн дураар Нидерландаас явахгүй бол тэднийг албадан гаргаж, энэ зардлыг тэднээс өөрсдөөс нь гаргуулахаар болсон гэж DW агентлаг мэдээлсэн байна. Энэ шийдвэр гуравдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн үйлчлэх байсан ч зургаан сараар хойшлуулсан аж.

Дэлгэрэнгүй
G20 уулзалтын үеэр Нью-Делид хүргэлтийн үйлчилгээг бүрэн зогсооно

G20 уулзалтын үеэр Нью-Делид хүргэлтийн үйлчилгээг бүрэн зогсооно

Энэ сарын 9-10-ны өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Дели хотод G20 дээд хэмжээний уулзалт болно. Уулзалтын үеэр аюулгүй байдал хангах үүднээс олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ. 

Дэлгэрэнгүй
АНУ-д зоогийн газар руу машин цөмрөн орж, олон хүн гэмтжээ

АНУ-д зоогийн газар руу машин цөмрөн орж, олон хүн гэмтжээ

АНУын Техас мужийн Розенберг хотод байрлах түргэн хоолны газар руу машин цөмрөн орсны улмаас олон хүн бэртэж гэмтжээ. Энэ талаарх мэдээллийг NBC агентлаг дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй