Челленжер танк сөргөлдөгчийн галд өртөн устсан анхны тохиолдол гарлаа
2023-09-06

Орос Украинд дайн өдүүлснээс хойш барууны орнууд Украинд төрөл бүрийн тусламж, зэвсэг нийлүүлсээр ирсний дотор орчин үеийн Челенжер танкууд багтаж байгаа юм. Ийнхүү Украины армид хүч нэмэн орж ирсэн Челенжер танкуудын нэгийг Оросын цэргүүд устгасан гэсэн мэдээлэл гарлаа. 

 

Британийн байлдааны үндсэн танк болох Челенжер 2 танк шатаж байгаа дүрс бичлэг мягмар гарагт интернетээр цацагдсан байна. Эдгээр танкууд наймдугаар сарын сүүлээс эхлэн Запорож мужид давшилтад оролцож байгаа, Украины Зэвсэгт хүчний 82 дугаар тусгай десант-давшилтын бригадын зэвсэглэлд багтаж байгаа юм. 

 

Дүрс бичлэг дээрх шатаж байгаа танк Челенжер мөн эсэх эргэлзээ бараг байхгүй, танкийг таних онцлогууд бүгд тод харагдаж байна хэмээн шинжээчид өгүүлсэн бол энэ танк нь Челенжер 2 мөн гэдгийг барууны нэг орны батлан хамгаалах байгууллагын эх сурвалж ВВС агентлагт мэдээлсэн байна.

 

Челенжер танкийг артиллерээр устгасан байж болзошгүй, дүрс бичлэг дээр танк шатаж байгааг харахад ийм гэмтлийн дараа танкийг сэргээн засах боломжгүй, учир нь өндөр температурын улмаас металлын шинж чанар өөрчлөгддөг гэж цэргийн шинжээч өгүүлжээ.

 

Танк шатсаны улмаас дотор нь байсан экипажийн бүрэлдэхүүн хэрхсэн нь тодорхойгүй, гэхдээ энэ танк маш сайн хамгаалагдсан байдаг гэдгээрээ онцлогтой аж. Дүрс бичлэг дээр танк шатаж байгаа болов ч эвдрээгүй, дотор нь дэлбэрэлт болсон гэх шинж тэмдэг харагдахгүй байх аж.

 

ВВС агентлагт мэдээлэл өгсөн нэгэн эх сурвалжийн өгүүлснээр, танкийн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй экипаж амьд мэнд үлдсэн гэнэ.

 

Орчин үеийн танк

Челенжер 2 бол дэлхийн хамгийн орчин үеийн танкуудын нэг. Энэ танк 1994 оноос эхлэн Британийн армийн зэвсэглэлд багтаж байгаа юм. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй экипажтай байх энэ танк 120 миллиметрийн их буугаар тоноглогдсон, 75 тонн жинтэй аж.

 

Зэвсэглэлд орсноос хойш гуч орчим жилийн хугацаанд энэ танк хамгийн бат бөх танк гэдгээрээ алдартай болсон. Өчигдрийг хүртэл нэг ч Челенжер танк сөргөлдөгчийн суманд өртөн устаж байгаагүй юм. Өмнө нь ганцхан Челенжер танк устаж байсан бөгөөд энэ нь 2003 онд Иракт "өөрсдийн суманд" өртөн устсан танк байв. 

 

Гэхдээ энэ баримт нь Челенжер танк "ялагдашгүй" гэдгийг батлах нөхцөл болж чадахгүй. Учир нь ийм танкийг ердөө 450 нэгж үйлдвэрлэгдсэн. Югослав  болон Иракт ашиглаж байсан ч байлдаанд шууд оролцож байсан тохиолдол ховор аж.

 

Байлдааны үндсэн атнкийг Украинд нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан анхны улс нь Британи болсон юм. Энэ улс 2023 оны нэгдүгээр сард ийм амлалт өгсөн бөгөөд нийтдээ 14 Челенжер танк өгнө гэж амлаж байв. Үүний дараа АНУ Челенжер танк өгөхөөр амлаж, улмаар Герман Украинд Леопард танк нийлүүлэхээр болсон юм. Одоо дайны талбарт Герман болон Британийн танкууд байлдааны ажиллагаанд оролцож байгаа бол Америкийн амласан танкууд одоо хүртэл фронт руу хүрээгүй л байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сөргөлдөгчийн сум гэнэ үү, үүнийг уншаад шууд болиллоо
2023-09-08
ийм тэнэг юм бичээд хэдэн цаас авдаг вэ дээ хам аа
2023-09-06
Тэнэг өмбүү минь ээ ганц Челенжер шатахаар л Англи сүйрэхийм уу..? кк
2023-09-06
Тэнэг өмбүү минь ээ ганц Челенжер шатахаар л Англи сүйрэхийм уу..? кк
2023-09-06
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-06
энийг нь устгасан нь өнөөл халимаг, тува, буриад цэргүүд биз дээ орос цэргүүд архи ууж, хоол хороохоос өөр шидгүй сагсалзсан амьтад
2023-09-06
Англи сүйрэхийн дохио
2023-09-06
ийм тэнэг юм бичээд хэдэн цаас авдаг вэ дээ хам аа
Тэнэг өмбүү минь ээ ганц Челенжер шатахаар л Англи сүйрэхийм уу..? кк
Тэнэг өмбүү минь ээ ганц Челенжер шатахаар л Англи сүйрэхийм уу..? кк