Италийн Сардини арлаас өвөрмөц "бэлэг дурсгалын зүйл" авч явахыг оролдсон жуулчин өндөр торгуульд унасан талаар La Repubblica сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Францын жуулчин Порто-Торресоос Ницца руу орохоор машиндаа их хэмжээний чулуу тээвэрлэж явсан нь цагдаагийн шалгалтаар тогтоогджээ. Тэрбээр Лампиану наран шарлагын газраас 41 кг чулуу, хайрга хулгайлсан байсан аж. Ингээд түүнд 3000еврогийн торгууль оноохоор болсон байна.
Энэ улсад 2017 оноос эхлэн Сардини арлаас элс, хясаа, хайрга чулуу авч явахыг хориглох хууль үйлчилж байгаа юм. Жуулчид дурсгал болгон энэ газраас байнга чулуу, хайрга, элс авч явах болсон нь экологид сөргөөр нөлөөлсний улмаас ийм хууль баталжээ. Хэдийгээр хууль хүчин төгөлдөр болж, наран шарлагын газруудад анхааруулга тавьж байгаа ч хүмүүс энэ үйлдлээ зогсоохгүй байгаа тул сүүлийн үед хамгийн өндөр торгуулийг оноох болсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |