ХДХВ-ийн халдварыг эмчлэх эм эмнэлзүйн туршилтад бэлэн болжээ
2023-09-06

Хүний дархлах хомсдолын вирусийн халдварыг эмчлэх эмийг бүтээж, олон мянган хүний амь насыг аврах аргыг эрдэмтэд олон жилийн туршид хайж, судалсаар ирсэн. Эрдэмтдийн олон жилийн хөдөлмөрийн дүнд энэ өвчнийг ялах цаг хаяанд иржээ.

 

Тодруулбал, Данид энэ онд багтаан ХДХВ-ийн халдварыг эмчлэх эмийн эмнэлзүйн туршилт эхлэхээр болсон талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. Австрали болон Данийн эрдэмтдийн хамтарсан хоёр баг явуулсан лабораторийн урьдчилсан туршилтын дүн найдвар төрүүлэхүйц гарчээ. 

 

Энэ эм нь цоо шинээр гарган авсан бэлдмэл биш харин одоо хавдар эмчлэхэд ашиглагдаж байгаа Венетоклакс гэх эм аж. Австралийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар, хавдар эмчлэхэд ашиглагддаг энэ эм организм дахь  үхлийн вирусийн халдвар авсан "унтаа эдүүд"-ийг илрүүлэн, тэдгээрийг устгах чадвартай нь тогтоогджээ. Улмаар энэ эмийг Данид энэ ондт багтаан эмнэлзүйн туршилт буюу хүн дээр туршихаар болсшон бол ирэх жил Австралийн Мельбурн хотод турших юм байна. 

 

VENCLEXTA гэх худалдааны нэртэй энэ эмийг цусны хорт хавдартай тэмцэх зорилгоор анхлан бүтээжээ. Энэ эмийг АНУ-д 2016 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд тэр үеэс хойш хавдар туссан олон мянган өвчтөнд венетоклакс эм тусласан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин