Есдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Дели хотод G20-ийн дээд хэмжээний уулзалт болно. Энэ дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жинпинь оролцохгүй гэсэн мэдээлэл гарч байсан. Тухайн үед БНХАУ-ын талаас энэ мэдээлэлтэй холбоотой тайлбар өгч байгаагүй юм. Харин энэ удаад БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдээллийг батлажээ.
SCMP сонины мэдээлснээр, БНХАУ-ын дарга Ши Жинпинь Шинэ Дели хотод болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад очихгүй, Энэтхэгийг зорих Хятадын төлөөлөгчдийг Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян тэргүүлэх юм байна.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн оролцохгүй аж. Түүний оронд Шинэ Дели рүү Гадаад хэргийн сайд Сергей Лавров явах гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |