Путин: Еврей Зеленский нацизмыг алдаршуулж байна
2023-09-06

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  Украины ерөнхийлөгчийг "нацизмыг баатарлаг болгон харуулж буй еврей" хэмээжээ. Энэ талаар The Moscow Times сонин мэдээлсэн байна. 

 

Владимир Путин мэдэгдэлдээ "Украины хүн төрөлхтний эсрэг мөн чанарыг халхавчлах, нацизмыг алдаршуулах гэсэн оролдлогоо нуухын тулд гарал үүслээ ашигладаг еврей гаралтай хүнийг барууны зааварлагчид Украины төрийн тэргүүнээр тавьсан" хэмээжээ. 

 

"Еврей гаралтай хүн нацизм болон нэгэн цагт Украинд Холокостыг удирдаж байсан хүмүүсийг алдаршуулж байгаа нь нөхцөл байдлыг улам жигшүүртэй болгож байна. Тэр үйл явдлын улмаас сая гаруй хүнийг устгасан шүү дээ. Үүнийг Израилийн жирийн иргэд хамгийн сайн ойлгоно. Тэд ннтернэтээр юу ярьж байгааг хараарай” гэж Путин мэдэгджээ. 

 

Энэ мэдэгдлийн хариуд Украины Гадаад хэргийн яамны төлөөлөгч Олег Николенко Путиний мэдэгдэл нь "Оросын элитийн антисемитизмийн илрэл" хэмээн нэрлэсэн байна. Улмаар дэлхий дахинд хандан Оросын Ерөнхийлөгчийн мэдэгдлийг эсэргүүцэхийг уриалж, "орчин үед угсаа гарлаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй" хэмээн Николенко мэдэгджээ.

 

Өмнө нь, зургадугаар сард Путин мэдэгдэл хийхдээ мөн л Зеленскийн гарал угсаатай холбоотой сэдвийг хөндөж, Зеленскийг "еврей биш харин еврей түмний гутамшиг" хэмээж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Луна 25 төслийн удирдагчийг төсөл бүтэлгүйтсэнтэй нь холбогдуулж хордуулан амийг нь хөнөөжээ.
2023-09-07
Өөрөө л жинхэнэ рашист
2023-09-07
ЭРГҮҮТСЭН ӨВГӨН ӨӨРӨӨ ЖИНХЭНЭ ГИТЛЕРТЭЙ ИЖИЛХЭН ФАШИСТ ДАЙН ХИЙЖ БАЙГААГ НЬ ХАЖУУНААС НЬ ХЭЛЭЭД ОЙЛГУУЛЧИХ ХҮН БАЙДАГГҮЙ ЮМ БАЙХДАА. ЭНЭ ӨВГӨН ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛААСАЙ!!! ТЭГВЭЛ ДЭЛХИЙ АМАР ТАЙВАН БОЛОХ ГЭЭД БАЙНА ДАГ.
2023-09-06
Энэ тосгоны Ивантай юу ч ярихав дээ.
2023-09-06
зочин:
ПУТИН ЗӨВ Л ХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ. ҮНЭН НЬ Л ТЭР
2023-09-06
Путин хүсвэл ах дүүсээ алан хядсан энэ бузар дайныг дуртай цагтаа зогсоож чадах дэлхийд ганцхан хүн.
2023-09-06
зочин:
Хүнийг нацист гээд байдаг өөрөө нацист фашист коммунист болсоноо мэддэггүй пизда юмаа хүний нутагаас цэргээ гаргаад л боллоо дайн дууслаа
2023-09-06