Индонези чинээлэг иргэдийг татахын тулд алтан виз гаргана
2023-09-05

Хөрөнгө оруулагчдыг татаж, эдийн засгаа сэргээхийн тулд Индонези улс гадаадын иргэдэд "алтан виз" олгож эхлэхээр болжээ. Энэ талаар NBC мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, урт хугацаагаар буюу 5-10 жилийн хугацаатай оршин суух зөвшөөрлийг чинээлэг иргэдэд олгохоор болсон аж. "Алтан виз"-ий хамгийн хямд нь гэхэд л 2,5 сая долларын хураамжтай гэнэ. Индонезид таван жилийн хугацаанд хууль ёсоор оршин суухын тулд ийм хэмжээний хураамж төлөх ёстой юм байна.

 

Индонези "алтан виз" гаргахаар зэхэж байгаа талаарх мэдээлэл анх энэ оны тавдугаар сарын сүүлээр гарч байлаа. Тухайн үед Индонезийн Аялал жуулчлал, бүтээлч эдийн засгийн сайд Сандиага Уно  5-10 жилийн хугацаатай баримт бичиг олгох хөтөлбөр эхлүүлэх талаар мэдэгдсэн ч виз олгох нөхцөлийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Гагцхүү "алтан виз" чинээлэг жуулчдыг Индонези рүү татна хэмээн онцолч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
dss:
buruu orchuuljee hoorhii yu gej 2.5 say dollaraar zugeer viz avhavde yahav 2.5 dollarin horongo oruulval golden viz ugnu gedgiig n hoorhi buruu orchuulj orovdmoor ch yumda chaavaas
2023-09-06
Ямар юмаа хийж үнэтэй виз авахавдээ ядуу оронд юугаа хийх гэж 2.5$ виз авдын
2023-09-05
Зочин:
Ойн модоо хороож байгаа тэнэг индонезичүүд
2023-09-05