Төрийн албанд дотоодын үйлдвэрлэлийн машин ашиглахыг Путин үүрэгджээ
2023-09-06

Төрийн албан тушаалтнуудыг дотоодод үйлдвэрлэсэн машин ашиглахад чиглэгдсэн арга хэмжээ авах үүргийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газартаа өгчээ. Энэ талаар РБК агентлаг мэдээлсэн байна.

 

"Төрийн болон орон нутгийн захиргааны алба хаагчид албан хэрэгцээндээ Орост үйлдвэрлэгдсэн машинуудыг нэн тэргүүнд ашиглахад чиглэгдсэн арга хэмжээ авсугай. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх илтгэлийг 2024 оны хоёрдугаар сарын нэгний дотор хүргүүл " хэмээн Путин үүрэгдсэн байна.

 

Үүнээс өмнө, ОХУ такси үйлчилгээнд дотоодын үйлдвэрлэлийн машиныг ашиглахаар болсон юм. Гадаадын орнуудын хориг арга хэмжээнээс үүдэн импортын техникээс хамааралтай байх нөхцөлийг бууруулж, дотоодын машин үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Дотоод машин гэдэг нь үндсэндээ хятад машин, хятадаас оруулж ирээд, угсраад логог нь солиод л болоо, кк
2023-09-06
за хөөрхий оркууд алтан загасны эмгэний үлгэр шигээ төгсвөө, ингээд ямбий лада, УАЗ-тайгаа салгалцгаах болждээ
2023-09-06