Тажикистанд Афганистанаас ирсэн алан хядагчдыг устгажээ
2023-09-06

Тажикистан, Афганистаны хилийг зөрчин, Тажикистаны нутаг дэвсгэр рүү нэвтэрсэн гурван алан хядагчийг устгасан гэж Тажикистаны Үндэсний аюулгүй байдлын улсын хороо мэдэгджээ. 

 

"2023 оны наймдугаар сарын 29-30-нд шилжих шөнө олон улсын алан хядах байгууллагын гурван гишүүн Тусгаар тогтнолын өдрийн өмнө Бүгд Найрамдах Тажикистан Улсын нутаг дэвсгэрт алан хядах ажиллагаа үйлдэх зорилгоор Тажик-Афганистаны хилийн шугамыг хууль бусаар давсан. Алан хядах ажиллагааны эсрэг ажиллагааны дүнд алан хядах бүлэглэлийн гурван гишүүнийг устгасан" гэж Үндэсний аюулгүй байдлын хорооны сайт дээр мэдээлжээ. 

 

Тус хорооны мэдээлснээр, алан хядагчдын зорчих чиглэлийг тусгай бүлэг хянаж, улмаар есдүгээр сарын тавны өдөр тэднийг бүслэн, устгасан байна. Эдгээр алан хядагчид нь "Жамаат Ансарулла" бүлэглэлийн гишүүд, олон улсад эрэн сурвалжлагдаж байсан нь тогтоогджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин