Псковын нисэх буудал руу дроноор халдах үед хоёр Ил-76 онгоц бүрэн шатжээ
Наймдугаар сарын 30-нд шилжих шөнө Оросын Псков хотын нисэх буудал руу дроноор халдсан хэрэг гарсан. Псковын нисэх буудал руу дроноор халдах үед тус буудлын нутаг дэвсгэр дээр байх хорооны зэвсэглэлд байдаг цэргийн тээврийн Ил-76 дөрвөн онгоц гэмтсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Энэ мэдээллийг ОХУ-ын Онцгой байдлын яамны орон нутаг дахь удирдах газар наймдугаар сарын 31-ний өдөр батлаж байв. Дроны халдлагын улмаас Ил-76 хоёр онгоц шатсан гэж мэдээлсэн ч гэмтлийн зэргийн талаар мэдээлэл өгөөгүй юм.