Нидерланд Украины дүрвэгчдийг албадан гаргана
2023-09-05

Украинд дайн эхэлснээс хойш Нидерландад ирсэн ч байнга оршин суух эрх аваагүй 3000 орчим Украины дүрвэгчийг есдүгээр сарын дөрөвний өдрөөс эхлэн улсаасаа гаргах шийдвэрийг Нидерландын засгийн газар гаргажээ. 

 

Украины дүрвэгчид сайн дураар Нидерландаас явахгүй бол тэднийг албадан гаргаж, энэ зардлыг тэднээс өөрсдөөс нь гаргуулахаар болсон гэж DW агентлаг мэдээлсэн байна. Энэ шийдвэр гуравдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн үйлчлэх байсан ч зургаан сараар хойшлуулсан аж.

 

Нидерландын Цагаачлалын албаны төлөөлөгчийн мэдээлснээр, Нидерландад ирсэн гуравдагч орнуудын иргэд түр хамгааллын системийг ашиглаж удаан хугацаанд амьдарч байгаа тул ийм шийд гаргасан гэнэ.

 

Хэвлэлд мэдээлэл өгсөн Украины нэгэн дүрвэгчийн өгүүлснээр, тэрбээр Харлем хотын захиргаанаас захидал авсан бөгөөд энэ захидалд Нидерландын засгийн газар төлбөрийг нь төлж буй байрнаас есдүгээр сарын дөрөвний шөнө дундаас өмнө гарахыг шаардсан байсан аж.

 

"Та хоргодох байрыг сайн дураар орхихгүй бол таныг албадан гаргах бөгөөд үүнтэй холбоотой зардлыг төлөх үүргийг та хүлээнэ. Та Нидерландад хууль ёсны дагуу амьдрах эрхгүй бол нэн даруй улс орныг орхих ёстой, та энд цаашид ажиллах боломжгүй" гэж захидалд өгүүлжээ. Мөн Нидерландын эрх баригчид сайн дураар явах дүрвэгчдэд тус бүр 5000 евро амлажээ.

 

Дүрвэгчид Нидерландаас хөөгдөхгүйн тулд орогнол хүссэн өргөдөл гаргах гэсэн цорын ганц арга үлдсэн ч ийм өргөдөл маш олноор ирсэн тул хариу хүлээгдэж, асуудал шийдэгдэхэд ихээхэн хугацаа зарцуулагдаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ямар танай гэрт орсон бишдээ
2023-09-06
Зочин:
Англичууд бас гэртээ оргонуулж байгаа украйнчуудыг гэрээсээ хөөж байсан даа.Английн засгийн газар гэртээ украйнчуудыгбайрлуулбал мөнгө гэж хулхидсан юм байна .
2023-09-06
Архичин завхай залхуу Украйнчууд Европод гай болж байгөө
2023-09-06
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-09-05
Зочин:
Лалийн шашинт орнуудаас ирсэн дүрвэгсэд африкийн орнуудаас ирсэн дүрвэгсдийг албадан гаргасан дээр.
2023-09-05
Зочин:
Ямар танай гэрт орсон бишдээ