Энэтхэгийн Засгийн газар улсынхаа нэрийг Бхарат болгон өөрчлөх тухай тогтоолыг гаргаж магадгүй байгаа гэнэ. Энэ асуудлыг есдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд болох парламентын чуулганаар хэлэлцэхээр болсон талаар The Economic Times сонин мэдээлжээ.
Түүнчлэн энэ долоо хоногт эхлэх G20-ийн дээд хэмжээний уулзалтын оролцогчдыг оройн зоогонд урьсан ерөнхийлөгчийн урилгад "Бхаратын Ерөнхийлөгч" хэмээн бичсэн гэж Энэтхэгийн Конгрессын тэргүүн Жайрам Рамеш мэдэгдсэн байна. Парламентын гишүүд Бхарат гэсэн эртний нэрийг сэргээх ёстой гэж үзэж байгаа бөгөөд улс төрийн намууд ч улсын албан ёсны нэрийг өөрчлөхийг дэмжжээ.
Бхарат гэдэг нь хинди хэл дээрх Энэтхэгийн түүхэн нэршил юм. India гэсэн нэрийг Инд голын нэрнээс үүдэн европчууд өгсөн байна. Харин энэтхэгчүүд өөрсдөө энэ голыг Синдху хэмээн нэрлэдэг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |