Литва ЕХ-оос буцаж байгаа Оросын дугаартай машиныг оруулахгүй
2023-09-15

Оросын автомашинуудыг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Европын орнууд ээлж дараалан гаргасаар байна. Латви улс энэ долоо хоногоос эхлээд ОХУ-аас ирж буй, Оросын дугаартай машиныг нэвтрүүлэхгүй, харин Европын холбооноос буцаж байгаа машиныг саадгүй нэвтрүүлэхээр болсон юм. Харин Литва улс машинтайгаа яваа орос иргэдийг Европт нь "гацаахаар" шийджээ. 

 

Тодруулбал, Литва улс Оросоос ирж байгаа төдийгүй Европын холбооноос буцаж байгаа машинуудыг ч Оросын дугаартай бол нутагруугаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэр 2-3 долоо хоногийн дараагаас хэрэгжиж эхлэх бөгөөд энэ хугацаанд Оросын дугаартай машинууд Литва улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч, эх орондоо буцаж болох аж. 

 

Литва улсаас гадна Балтын тэнгисийн бусад орнууд ч ийм хориг тавьсан. Латви улс есдүгээр сарын 12-ноос харин Эстони улс есдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Оросын дугаартай машиныг нутаг дэвсгэррүүгээ нэвтрүүлэхгүй байхаар болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-16