Чехийн Млада-Болесвал хотод ачааны болон зорчигч тээврийн галт тэргүүд хоорондоо мөргөлджээ. Энэ талаарх мэдээллийг Ройтерс дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, галт тэрэгний осол есдүгээр сарын 14-нд болжээ. Ослын улмаас гурван хүн хөнгөн гэмтсэн байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, зорчигчдийн тээврийн машинч "Зогс" тэмдгийг анзааралгүй ачааны галт тэргийг мөргөсөн байх магадлалтай аж. Зорчигч тээврийн галт тэргэнд тухайн үед 37 хүн зорчиж явжээ.
Осол гарсны улмаас Млада-Болеслав-Нимбурк чиглэлийн орон нутгийн төмөр замыг түр хаасан байна. Одоо ослын шалтгааныг холбогдох албаныхан тодруулахаар ажиллаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |