Америкийн Lockheed martin цэрэг аж үйлдвэрийн концерн Польш дахь үйлдвэрийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийд хоёрдугаарт бичигдэх үйлдвэрлэлийн төв нээжээ. Энэ талаар концерны Европ дахь компанийн дэд ерөнхийлөгч Жонатан Хойл мэдэгдсэнийг Интерфакс дамжуулжээ.
"Мельцэд байх манай үйлдвэр нь Lockheed Martin-ий дэлхийд хоёрдугаарт бичигдэх үйлдвэрлэлийн төв болж байна. Жонатан Хойлын өгүүлснээр, Польшид томоохон үйлдвэр нээсэн нь энэ концерны үйлдвэрлэлийг төрөлжүүлэх стратегийн нэг хэсэг аж. Энэ стратеги үр дүнгээ өгч, HIMARS шуурган галын тийрэлтэт систем болон Javelin танк эсэргүүцэх пуужингийн комплексийн үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлсэн гэж тэрбээр онцолжээ.
Цаашлаад Польш дахь үйл ажиллагаагаа хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Поүльшийн Батлан хамгаалах яамтай төрөл бүрийн түвшинд хамтран ажиллах талаар хэлэлцээ хийж байгаа гэнэ.
Энд дуулгахад, Украинд дайн эхэлснээс хойш зэвсэг, цэргийн техник үйлдвэрлэгч барууны компаниуд Европт шинээр салбар үйлдвэр байгуулах тал дээр идэвхтэй арга хэмжээ авсаар ирсэн. Тухайлбал, наймдугаар сард Германы Rheinmetall концерн Леопард танкны үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахын тулд Украин дахь танкны үйлдвэрүүдийг түрээслэхээр шийдсэн юм. Түүнчлэн долдугаар сард Туркийн Baykar компани Bayractar цохилтын дрон үйлдвэрлэх үйлдвэрийн барилгыг эхлүүлсэн бол наймдугаар сарын сүүлээр Британийн BAE Systems зэвсэг үйлдвэрлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэхийн тулд Украинд офис нээж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |