Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд очихоор болжээ. Энэ талаар нэрээ нууцалсан Украины албан тушаалтнаас авсан мэдээлэлтэйгээр NBC мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Нью-Йорк хотод Зеленский очсоныхоо дараа АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах аж. Украиы Ерөнхийлөгч Зеленский болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар есдүгээр сарын 21-ний өдөр Цагаан ордонд уулзана гэж Ассошейтед пресс агентлаг мэдээлжээ.
Өмнө нь, Байден, Зеленский долдугаар сард Вильнюст болсон НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |