Төрийн албан хаагчдыг iPhone ашиглахыг хориглосон гэх мэдээллийг БНХАУ няцаав
2023-09-15

Хятадын эрх баригчид төрийн байгууллагуудын албан хаагчдыг  iPhone болон бусад гадаадын брендийн ухаалаг төхөөрөмжийг ажил дээрээ ашиглах, офист авчрахыг хориглосон гэсэн мэдээллийг энэ сарын эхээр The Wall Street Journal  сонин дамжуулж байлаа. Харин энэ мэдээллийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам няцаажээ.

 

Тодруулбал, Хятадын эрх баригчид төрийн алба хаагчдыг гадаадын брэнд, тэр дундаа Apple компанийн гар утсыг хориглохтой холбоотой ямар нэг бичиг баримт гаргаагүй гэнэ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

 

Хятад улс гадаадын компанид үргэлж нээлттэй хэмээн тэрбээр мэдэгдээл сүүлийн үед Apple компанийн гар утасны аюулгүй байдалтай холбоотой олон тохиолдол гарсан талаар хэвлэлүүдээр мэдээлж байгааг тэрбээр онцолсон байна. Тиймээс Хятадад үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниуд нууцлалын тухай Хятадын хуулийг мөрдөж, үйлчлүүлэгчдийн мэдээллийг алдагдахаас хамгаалахыг уриалжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин