БНХАУ-ын Сайд Батлан хамгаалахын сайд Ли Шаньфу хоёр долоо хоногийн туршид олны өмнө гараагүй байна. Энэ нь тэрбээр албан тушаалаас халагдаж, шалгагдаж байгаатай холбоотой гэж The Financial Times сонин Америкийн албан тушаалтнууд болон Америкийн тагнуулын мэдээлэлтэй танилцсан хоёр хүнээс авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, алсын тусгалт пуужингийн хүч болон цөмийн зэвсгийн хүчнийг хариуцдаг Ардын чөлөөлөх армийн өндөр албан тушаалын хоёр генералыг огцруулснаас хоёр сарын дараа Батлан хамгаалахын сайдыг огцруулах нь ойлгомжтой байсан гэнэ.
Өмнө нь Ройтерс агентлаг Вьетнамын албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэл дамжуулахдаа Ли Шаньфу өнгөрсөн долоо хоногт товлогдсон уулзалтаа "эрүүл мэндийн шалтгаанаар" хэмээн тайлбарлан гэнэт цуцалсан талаар онцолж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |