Өмнөд Солонгос: ОХУ дайнд Хойд Солонгосын зэвсэг ашиглаж байгааг батлах баримт бий
2023-09-15

ОХУ Украинд дайн өдүүлсний дараа зэр зэвсгийн нөөцөө шавхаж, улмаар Хойд Солонгосоос төрөл бүрийн зэвсэг авч байгаа талаарх мэдээлэл гарсаар ирсэн. Энэ удаад Ким Жон Ун ОХУ-д айлчилсан нь ч зэвсгийн хэлэлцээр хийхтэй холбоотой гэж хэвлэлүүд мэдээлж байв.ОХУ Хойд Солонгосоос зэвсэг авч, үүнийгээ Украины эсрэг дайнд ашиглаж байгаа гэдгийг Өмнөд Солонгос эртнээс л баталж байгаа гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн захиргаа мэдэгджээ.

 

"Энэ талаар ярихад хүнд, учир нь тагнуулын асуудал энд яригдана. Гэхдээ Хойд Солонгосоос нийлүүлсэн зэвсгийг Орос Украины  эсрэг дайнд ашиглаж байгааг бид аль эрт батласан" хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгч мэдэгджээ. 

 

Түүнчлэн тэрбээр Ким Жон Уны Орос дахь айлчлал үргэлжилж байгаа тул Ким Жон Ун, Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалтын дүнг одоо дүгнэх нь эрт хэмээн мэдэгдсэн байна.

 

"Бид Ким Жон Уны айлчлалтай холбоотой үйл явдал, үр дүнг анхааралтай ажиглаж байна. Мөн АНУ, Япон бусад холбоотнуудын хамтаар  авч хэрэгжүүлж магадгүй олон талт хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа" хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн захиргаа мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Уны ОХУ-д хийх албан ёсны айлчлал есдүгээр сарын 13-ны өдөр эхэлсэн. Тэрбээр айлчлалын хүрээнд Восточный сансарын буудал дээр Путинтэй уулзаж, тэд хэлэлцээр хийсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Umnud solongos bas ukraind zevseg niiluulj bgashde polshid k2tank nisdeg tereg niiluulj polshi ukraind huuchin zevsgee ugj ukraind shuud busaar zevseg niiluulj bolood bdg kk oros bolhoor bolohgve kk
2023-09-15
Нүдээ нээ:
Бүдүүн пацаан Путлертэй уулзах цаг дор Өмнөд Солонгосын сайд, бизнесменүүд Украинд айлчилж байна. Үй олноороо солонгост ажиллаж амьдардаг монголчууд хэнийг дэмжихээ олж харцгаана уу
2023-09-15
Болд:
2014онд Путин хар тэнгис дээр Оросын бүрэн хяналт тогтоох мөн газар нутгаа тэлэх зорилгоор Украйны Крым болон Луганск, Донецск мужуудын ашигт малтмал ихтэй тодорхой газруудыг булаан авахад Украйны байлдах чадваргүй байсан боловч партизаны дайн ч юмуу ард түмэн нь ч юмуу ямар ч байсан хорлон сүйтгэх ажиллагаа явуулж Оросуудын албан хаагчдийг болон Украйны урвагчдыг мэр сэр хороож үймэн самуун үүсгэсээр байсан. Орос тэдгээрийг дийлэхээ байгаад бүх Украйныг нь 3хоногт эзлэхээр шийдэж 2021,2,21 нд тушаал өгч дайн эхлэсэн. Путины энэ бузар дайнд Орос Украйны ямар ч гэм зэмгүй олон сайхан залуус мянга мянгаараа алтан амиа алдсаар байна. Энэ бузар дайн сунжирсааар олон орон оросцож Дэлхийн 3-р дайн болж хүн төрөлхтөний төгсгөл болох вий дээ
2023-09-15