Ливи: Үерийн нөхцөл хүндэрч, амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэж байна
2023-09-14

Байгалийн гамшиг тохиож, үерийн далан задран живсний улмаас Ливийн Дерна хот эзэнгүй хот болсон талаар гаднын хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, үерийн далан сэтэрч, хот бүхэлдээ усанд автан, үерийн урсац олон хүнийг тэнгис рүү урсгасны улмаас 6000 хүн амиа алдаж, 10 мянга гаруй хүн сураггүйд тооцогдож байгаа аж. 

 

Дэниэль хар салхи есдүгээр сарын 10-ны ням гарагт Газрын дундад тэнгисиээр дайрч, Дерна хотын зам, байшингуудыг эвдэж, түүнчлэн Бенгази хот зэрэг эрэг дагуух бусад суурингуудыг ч сүйтгэжээ.


Нутгийн иргэд өөрийн амь насаа арай ядан аварсан хэдий ч гэр бүл болон хөрш зэргэлдээх хүмүүсээ алдсанд гүнээ харамсаж, тэдний өмнө юу ч хийж чадаагүйдээ харамсаж буйгаа илэрхийлжээ. 

 


Ливийн блогчин Сондос Швайб


"Би юу болсныг мэдэхгүй байна. Их аймшигтай үзэгдэл болж өнгөрлөө. Би амьд үлдсэндээ бурхандаа талархаж байгаа ч  гэр бүл, найз нөхдөө алдсан учраас тэдэнтэй хамт үхсэн ч болоосой гэж бодох болсон. Миний хажууд, дээр, дооргүй цогцосууд байгаад үнэхээр харамсаж бас юу ч хийж чадахгүй байна" хэмээсэн байв. 

 

Дернагийн оршин суугч Руба Хатем Яссин


 Би үерийн үеэр гэр бүлийн долоог гишүүний хамт байшингийнхаа дээвэр дээр авирч, үерээс амьд гарч чадсан. Гэр бүлийн гишүүд дунд миний жирэмсэн эгч байсан. Ус тодорхой хэмжээгээр татарсаны дараа бусад амьд үлдсэн хүмүүсийн тусламжтайгаар бууж чадсан Бурхан биднийг харж үзсэн бололтой" гэжээ. 
 

Shuud.mn
Сонин хачин
Нялх хүүхэдтэй гэрлэж хүчиндэж цус алдуулж алчихаадтшулмас дарлаа гэдэг балиар яргачин лалынхан үхэж дуусаарай. Ганц алчуураас болж охидыгтзодож алдаг балиар шашин. Алуулсан охидын хараал хүрч үхэцгээ
2023-09-14
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-14