Америкийн Прокурорын газар тус улсын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байденыг таван жилийн өмнө худалдан авсан зэвсэгтэй холбоотойгоор буруутгажээ. Түүнийг зэвсэг худалдан авах, хадгалах зориулалтаар бөглөдөг маягт дээр хуурамч мэдээлэл бөглөсөн хэрэгт буруутгаж байгаа аж.
Тэрбээр Colt Cobra буун 2018 оны 10 дугаар сард Делавер мужийн зэвсгийн дэлгүүрээс худалдан авах үедээ хар тамхи хэрэглэдэг байжээ. АНУ-ын хуулиар мансууруулах бодисын хамааралтай хүн зэвсэг эзэмших эрхгүй бөгөөд хууль бусаар зэвсэг олж авсан бол гэмт хэрэгт тооцогдож, 10 хүртэлх жилийн ял оноодог аж.
Байдены хүүг худал мэдээлэл бөглөн зэвсэг олж авсантай холбоотой хэргийг 2018 оны сүүлээс эхлэн шалгаж эхэлсэн. Түүнчлэн Хантер Байденыг татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт ч буруутгаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |