Саудын Арабт хоёр цэргийн алба хаагчийг төрөөс урвасан хэргээр цаазлажээ
2023-09-15

Саудын Арабын эрх баригчид хоёр цэргийн алба хаагчийг төрөөс урвасан хэрэгт буруутгаж, улмаар цаазласан талаар Саудын арабын хэвлэлийн агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Саудын Арабын Агаарын цэргийн хүчний дэд хурандаа Мажед бен Муса Авад аль-Балави болон ахлах дэслэгч Юсеф бен Рида Хасан аль-Азуни нар 2017 онд баривчлагдаж, цаазын ял сонссон аж. Тэднийг "үндэсний ашиг сонирхлыг хамгаалах", тушаал биелүүлэхийг татгалзсан, төрөөс урвасан гэж шүүх үзсэн байна.

 

Шүүгдэгчид шүүх хурлын явцад гэм буруугаа хүлээжээ. Улмаар хааны зарлигийн дагуу Таиф хотод пүрэв гарагт цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Өмнө нь, 2021 оны дөрөвдүгээр сард энэ улсад төрөөс урвасан, дайсантай хамтран ажилласан гэж гурван цэргийн алба хаагчийг буруутгаж, цаазлаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манай улсад урвасан хүнийг цаазалвал хэлмэгдсэнд тооцогддог.
2023-09-17