Дубайн захирагч, шейх Мохаммед бин Рашид Аль Мактум нисдэг такси хөтөлбөрөө дахин эхлүүлж байгаагаа “Twitter” хуудсаараа мэдэгджээ. Арабын Нэгдсэн Эмирт Улсын хамгийн алдартай тус хотод 2026 он гэхэд нисдэг такси үйлчилж эхэлнэ.
Арабын ертөнцөд технологиор тэргүүлэх зорилготой АНЭУ-ын Дубай хотноо 2017 онд угсаа залгамжлах ханхүү Шэйх Хамдан бин Мохаммедын удирдлага дор нисдэг таксиг амжилттай туршсан билээ.
Германы "Volocopter" компанийн зохион бүтээсэн 12 сэнстэй, 2 хүний суудалтай нисдэг такси нь автомат жолоодлоготой буюу жолоочгүй юм.
30 минут хүртэл хугацаанд нисэх чадвартай такси нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан нөөц системтэй ба ослын үед хэрэглэх хоёр шүхэртэй гэнэ.
“Joby Aviation”-ы загвар нь нэг удаагийн цэнэглэлтээр 240 гаруй км зайд нисэж чадах бөгөөд босоо чиглэлд хөөрч, буудаг, хамгийн дээд хурд нь 320 км/цаг аж. Агаарын таксины үнэ энгийн таксиныхаас дор хаяж 30 хувиар үнэтэй байх аж.
Уншиж байна |