Израилын арми ХАМАС-ын командлагчийн гэрт цохилт өгчээ

Израилын арми ХАМАС-ын командлагчийн гэрт цохилт өгчээ

2014 онд түүний эсрэг чиглэсэн агаарын халдлагын үеэр Мохаммедын долоон сартай хүү, гурван настай охин амиа алдсан байна. Түүний эсрэг халдлага үйлдэж байгаа нь 2021 оноос хойш төлөвлөсөн, Израилын эсрэг халдлагыг зохион байгуулах гол ажлыг Мохаммед Дейф хийсэн аж.

Дэлгэрэнгүй
Герман Израилаас иргэдээ нүүлгэн шилжүүлнэ

Герман Израилаас иргэдээ нүүлгэн шилжүүлнэ

Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдаж, улмаар энэ хоёр орны хооронд зэвсэгт сөргөлдөөн үүссэнтэй холбоотойгоор олон улсын агаарын тээврийн компаниуд нислэгээ зогсоож, улмаар Израилд байсан гадаадын иргэд гарах гарцгүй болсон юм. Тиймээс улс орнууд иргэдээ татан авах ажлыг эхлүүлээд байна. 

Дэлгэрэнгүй
Дайн ба дайчилгаа: Эмэгтэйчүүдийг ч цэрэгт татдаг Израил хичнээн цэрэг гаргах чадалтай вэ

Дайн ба дайчилгаа: Эмэгтэйчүүдийг ч цэрэгт татдаг Израил хичнээн цэрэг гаргах чадалтай вэ

Израилын хуульд зааснаар, давхар иргэншилтэй иргэд, өөр оронд амьдарч буй иргэд, түүнчлэн энэ улсын нутаг дэвсгэр дээр байнга амьдарч буй иргэд гээд тус улсын бүх иргэд 18 насанд хүрмэгцээ ЦАХАЛ-д алба хаах цэргийн зарлан дуудах хуудас хүлээн авдаг. Зөвхөн эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүд ч цэргийн алба хаах үүрэгтэй бөгөөд эрчүүд 30 сар, эмэгтэйчүүд 24 сар буюу хоёр жилийн хугацаанд цэргийн алба хаах үүрэгтэй.

Дэлгэрэнгүй
Казахстан онгоц илгээн Израилаас 166 хүнийг нүүлгэн шилжүүлэв

Казахстан онгоц илгээн Израилаас 166 хүнийг нүүлгэн шилжүүлэв

Израил, Палестины хооронд дайн дэгдэсний улмаас олон улсын агаарын тээврийн компаниуд Израилыг чиглэсэн нислэгээ зогсоосон. Харин Казахстан зэрэг зарим улс орон иргэдээ татан авах зорилгоор тусгай онгоц нисгэж байгаа юм байна. 

Дэлгэрэнгүй
ФОТО: Израилын цохилтын дараах Газын зурвасын нийслэлийн төрх

ФОТО: Израилын цохилтын дараах Газын зурвасын нийслэлийн төрх

Бямба гарагт ХАМАС бүлэглэл Израил руу цохилт өгч, олон мянган пуужин харван, хот сууриныг сүйтгэж, олон хүний аминд хүрсний хариуд Израилын арми Газын зурваст цохилт өгч эхэлсэн юм. Энэ дайны улмаас 780 гаруй палестин хүн амиа алдсаны дотор таван сэтгүүлч багтаж байгаа аж. Харин ХАМАС Израилд цохилт өгсний улмаас 1000 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн ХАМАС бүлэглэлд олзлогджээ. 

Дэлгэрэнгүй
Путин Ойрх Дорнод дахь дайнд АНУ-ыг буруутгав

Путин Ойрх Дорнод дахь дайнд АНУ-ыг буруутгав

Ийм дайн дэгдсэн нь Ойрх Дорнод дахь АНУ-ын бодлого бүтэлгүйтсний илрэл хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна. Тэрбээр Иракийн Ерөнхий сайд Мухаммед ас-Суданитай хэлэлцээ хийх үеэрээ Израил дахь хурцадмал байдлын талаар ярилцаж, үүнд АНУ-ыг буруутгажээ. 

Дэлгэрэнгүй
Алдаатай хэвлэгдсэн ховор зоосыг өндөр үнээр заржээ

Алдаатай хэвлэгдсэн ховор зоосыг өндөр үнээр заржээ

Австралид нэн ховор 50 центийн зоосыг дуудлага худалдаагаар оруулжээ. 1988 онд үйлдвэрлэгдсэн энэ зоос дуудлага худалдаагаар 14,7 мянган доллар хүрч зарагдсан гэж Daily Mail сонин мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Вьетнамд үер бууж, олон хүн амиа алджээ

Вьетнамд үер бууж, олон хүн амиа алджээ

Вьетнамын хойд хэсэгт үер бууж, байгалийн гамшиг нүүрлэсний улмаас гурван хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болжээ. Энэ талаарх мэдээллийг NBC дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Зеленский: ОХУ  Ойрх Дорнодод дайн дэврээх сонирхолтой

Зеленский: ОХУ Ойрх Дорнодод дайн дэврээх сонирхолтой

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Палестины ХАМАС бүлэглэл Израил руу халдаж, энэ хоёр орны хооронд дайн дэгдсэн. Энэ дайн Орост ашигтай гэж зарим шинжээч үзэж байсан юм. Ийм байр суурийг Украины Ерөнхийлөгч Зеленский ч илэрхийлсэн байна. 

Дэлгэрэнгүй
ХАМАС олзны хүмүүсийг Палестин хоригдлуудаар солих төлөвлөгөөтэй

ХАМАС олзны хүмүүсийг Палестин хоригдлуудаар солих төлөвлөгөөтэй

Үүний зэрэгцээ Израилын шоронгуудад байгаа бүхий л араб хоригдлыг чөлөөлөхийг ХАМАС шаардахаар зэхэж байгаа аж. Мөн ХАМАС бүлэглэл сөргөлдөөн яаж ч эргэсэн, тэр дундаа урт хугацааны дайн болсон ч бүлэглэлийнхэн бэлэн байгаа гэж Бараке онцолжээ. Түүний өгүүлснээр, ХАМАС 2014 оноос хойш дайчдаа бэлдэж, өөрсдийн хүчээр пуужин үйлдвэрлэдэг болсон гэнэ. Энэ удаагийн халдлагын шалтгаан нь Израилын Засгийн газар Иерусалимын Аль-Акса сүмд хандаж байгаа хандлага, Израилын шоронгуудад палестин хоригдлуудад дарамтанд өртөх байдал нэмэгдсэнтэй холбоотой гэж ХАМАС-ын төлөөлөгч Бараке өгүүлжээ.

Дэлгэрэнгүй
Францад Палестиныг дэмжсэн жагсаалыг хүч хэрэглэн тараажээ

Францад Палестиныг дэмжсэн жагсаалыг хүч хэрэглэн тараажээ

Энд дуулгахад, Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдаж, олон хүнийг олзолсны дотор Францын иргэд ч байж магадгүй байгаа аж. Израилд сөргөлдөөн эхэлсний дараа Францын 14 иргэн сураггүй болсон бөгөөд тэдний зарим нь, тэр дундаа 12 настай хүү алан хядагчдад олзлогдсон байж болзошгүй гэж байгаа талаар BFM мэдээлжээ. Түүнчлэн Францын Гадаад хэргийн яам ч 12 настай хүү барьцаалагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Дэлгэрэнгүй
Израилын иргэдийг ус, хүнс нөөцлөхийг анхааруулжээ

Израилын иргэдийг ус, хүнс нөөцлөхийг анхааруулжээ

Нөхцөл байдал хүндэрч, Израилын Ерөнхий сайд ард иргэддээ хандан "жинхэнэ дайн, удаан ч үргэлжилж болзошгүй дайн эхэлсэн" хэмээн анхааруулж байлаа. Тиймдээ ч иргэд бөмбөгдөлтөөс хоргодох байранд хоргодох шаардлага гарч байгаа бөгөөд иргэдийг хоол, хүнс нөөцлөхийг анхааруулжээ. 

Дэлгэрэнгүй
Кадыров Палестиныг дэмжиж, чечень дайчдыг илгээх санал тавьжээ

Кадыров Палестиныг дэмжиж, чечень дайчдыг илгээх санал тавьжээ

Москва Таймс сонины мэдээлснээр,Чеченийн тэргүүн Рамзан Кадыров Палестиныг дэмжиж байгаагаа илэрхийлхээд, олон улсад хандан бүс нутаг дахь нөхцөл байдалтай холбоотой "нэгдсэн, шударга" шийдвэр гаргахыг уриалсан байна. Түүнчлэн муслим шашинтай орнуудын төрийн тэргүүнүүдэд хандан эвсэл байгуулахыг уриалжээ. 

Дэлгэрэнгүй
Израилд хөгжмийн нааадам болсон газраас 260 цогцос олджээ

Израилд хөгжмийн нааадам болсон газраас 260 цогцос олджээ

Supernova наадам 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Израилын өмнөд хэсэгт зохион байгуулагдсан бөгөөд бямба гарагийн өглөө ХАМАС бүлэглэлийнхэн энэ бүс рүү нэвтэрч, хүмүүс рүү гал нээсэн юм. Энэ үеэр олон хүн сураггүй болж, ар гэрийнхэн нь тэднийг эрэн хайсан ч ямар ч сураг чимээ олоогүй байна.

Дэлгэрэнгүй
CNN: Алан хядагчдын гараас олзны хүмүүсийг чөлөөлөхөд АНУ Израилд туслахад бэлэн

CNN: Алан хядагчдын гараас олзны хүмүүсийг чөлөөлөхөд АНУ Израилд туслахад бэлэн

Өнгөрсөн бямба гарагт Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэтийн дайралт хийж, олон хүн амиа алдсан. Үүний зэрэгцээ 100 гаруй хүн ХАМАС бүлэглэлийн олзонд байгаа гэдгийг энэ бүлэглэл өөрөө албан ёсоор мэдэгдэж байв. 

Дэлгэрэнгүй
Өвөр Монголд ниобийн орд газар нээгджээ

Өвөр Монголд ниобийн орд газар нээгджээ

Хятадын Үндэсний цөмийн корпорацийн геологичид өнгөрсөн долоо хоногт нээсэн металлын шинэ хүдэр нь Баотоу бүсэд илэрсэн 17 дахь шинэ эрдэс, Баян-Овоод илэрсэн 150 дахь шинэ эрдэс болсон гэж SCMP мэдээлжээ.

Дэлгэрэнгүй
ХАМАС: Израил цохилт өгөх бүрт олзны хүмүүсийг цаазалж, дүрс бичлэг цацна

ХАМАС: Израил цохилт өгөх бүрт олзны хүмүүсийг цаазалж, дүрс бичлэг цацна

Өнгөрсөн бямба гарагт Палестины ХАМАС бүлэглэл Израилд гэнэтийн цохилт өгч, олон хүний аминд хүрсний дээр 100 гаруй хүнийг олзолсон гэж мэдэгдэж байсан. Газар нутгийн маргаанаас үүдэлтэй олон жилийн сөргөлдөөн туйлдаа хүрч, сүүлийн 50 жилийн хугацаанд байгаагүй томоохон хэмжээний дайралт хийсэн нь энэ. Палестины талаас олон мянган пуужин харваж, ХАМАС бүлэглэлийн дайчид Израилын нутаг руу дайрсны хариуд Израил дайны байдал албан ёсоор зарлаж, Газын зурваст цохилт өгч эхэлсэн юм.

Дэлгэрэнгүй
Энэтхэгт 15 настай хүү хөзрөн байшин барьж, Гиннесийн шинэ дээд амжилт тогтоожээ

Энэтхэгт 15 настай хүү хөзрөн байшин барьж, Гиннесийн шинэ дээд амжилт тогтоожээ

Эх сурвалжийн мэдээлснээр, 15 настай Арнав Дага Энэтхэгийн алдарт дөрвөн барилгын хуулбарыг хөзрөөр бүтээхийн тулд 41 өдөр зарцуулжээ. Ингээд 12 метр урт, 3,5 метр өндөр, таван метр өргөнтэй хөзрөн байшин барихдаа 143 000 хөзөр ашиглаж, улмаар Гиннесийн дээд амжилтыг эвдсэн байна. 

Дэлгэрэнгүй
Хонконгт хар салхины улмаас аюулын хар түвшинг зарлав

Хонконгт хар салхины улмаас аюулын хар түвшинг зарлав

Коину хар салхи өнгөрсөн долоо хоногт Тайванийн өмнөд хэсгийг дайрсан юм. Энэ хэсгийг дайрахдаа Ази дахь салхины хурдны дээд амжилтыг тогтоож, секундэд 95 метр хүрч салхилж байв. Хар салхины улмаас арал даяар мод бут үндсээрээ сугарч, барилга байшин эвдэрч, Тайваньд нэг хүн амиа алдаж, 430 хүн гэмтэж бэртсэн байна.

Дэлгэрэнгүй
Иран: Израиль руу хийсэн халдлагад манай улс оролцоогүй

Иран: Израиль руу хийсэн халдлагад манай улс оролцоогүй

ХАМАС бүлэглэл Израиль руу халдахад Иран оролцоогүй гэж холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Amwaj.media дамжуулж байсан бол НҮБ-ын дэргэдэх Ираны Төлөөлөгчийн газар ч ийм мэдэгдэл хийсэн байна. 

Дэлгэрэнгүй