ХАМАС: Израил цохилт өгөх бүрт олзны хүмүүсийг цаазалж, дүрс бичлэг цацна
2023-10-10

Өнгөрсөн бямба гарагт Палестины ХАМАС бүлэглэл Израилд гэнэтийн цохилт өгч, олон хүний аминд хүрсний дээр 100 гаруй хүнийг олзолсон гэж мэдэгдэж байсан. Газар нутгийн маргаанаас үүдэлтэй олон жилийн сөргөлдөөн туйлдаа хүрч, сүүлийн 50 жилийн хугацаанд байгаагүй томоохон хэмжээний дайралт хийсэн нь энэ. Палестины талаас олон мянган пуужин харваж, ХАМАС бүлэглэлийн дайчид Израилын нутаг руу дайрсны хариуд Израил дайны байдал албан ёсоор зарлаж, Газын зурваст цохилт өгч эхэлсэн юм.

 

Олзныхныг хөнөөнө гэж сүрдүүлэв

 

Бяма, ням гарагуудад палестинчууд 100 гаруй хүнийг барьцаалсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд улмаар Израил Газын зурваст агаарын цохилт өгч эхэлсний хариуд эдгээр хүмүүсийг цаазалж эхэлнэ хэмээн сүрдүүлжээ. Энэ талаар ХАМАС-ын төлөөлөгч Абу Обейда мэдэгдсэнийг Израил Таймс сонин дамжуулсан байна.

 

"Энэ цаг мөчөөс эхлэн, орон гэртээ нуугдаж байгаа манай хүмүүсийн эсрэг урьдчилан анхааруулалгүйгээр цохилт өгөх бүрд бид олзолсон энгийн иргэдийг цаазалж, үүнийгээ дүрс бичлэг, дуу бичлэгээр баримтжуулан тараана" хэмээн Абу Обейда мэдэгджээ.

 

Өмнө нь Израилын арми озлогдсон иргэдийнх нь амь насанд аюул заналхийлсэн ч Газын зурваст өгөх агаарын цохилтоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байлаа. 

 

"Газын зурваст байгаа олзлогдсон Израилын иргэдийн амь насанд аюул занал учирж болзошгүй хэдий ч Газын зурваст өгөх цохилт хүчирхэг, өргөн цар хүрээтэй байх болно" гэж Израилын арми мэдэгдсэнийг "Аль-Жазира" телевиз мэдээлж байв. 

 

Гэхдээ олзны хүмүүс байгаа гэх мэдээлэл ирсэн бүс нутгуудад цохилт өгөхөөс аль болох зайлсхийнэ хэмээж байлаа. Даваа гарагийн үдшийн мэдээллээр, Израилын цэргүүд Газтай залгаа хилд ойрхон орших хотуудын байшинг нэгжин, алан хядагчдыг эрэн хайх ажлаа үргэлжлүүлж байгаа аж. 

 

Мөн одоогийн байдлаар Израилын армийн 60 орчим сөнөөгч онгоц ХАМАС-ын объектуудад агаараас цохилт өгч байгаа юм байна.

 

Газын зурвасын араас Ливаныг бөмбөгдөж эхлэв 

 

Израилын арми Газын зурвасыг бөмбөгдсөний дараа Ливантай залгаа хил дээр хэд хэдэн агаарын цохилт өгсөн байна. ЦАХАЛ-ын нисдэг тэргүүд хил орчмын бүс нутгууд дээгүүр нисэж, өтгөн утаа үүссэн байгааг харуулсан дүрс бичлэгийг Израилын телевизүүд дамжуулжээ.

 

Израилын цэргүүдийн мэдэгдсэнээр, Ливанаас Израил руу нэвтэрсэн хэд хэдэн зэвсэгт сэжигтнийг хөнөөсний дараа Ливаны нутаг дэвсгэр дээр нисдэг тэргээр цохилт өгч эхэлсэн гэнэ. Ливанд цохилт өгч эхэлсэнтэй холбоотойгоор тус улсын эрх баригчид иргэдийг өмнөд хилийн бүсээс хол явахыг анхааруулжээ. 

 

Түүнчлэн Израилын тал ч Ливаны хил орчимд амьдардаг иргэддээ хандан гэрээсээ гарахгүй байхыг сануулсан байна.

 

Араб-Израилын дайн 

Израил, Палестины сөргөлдөөн өнө эртнээс эхтэй. Орчин цагийн түүхийн тухайд гэвэл, 1947 онд НҮБ-ын шийдвэрээр Палестиныг Араб, Еврейн хоёр улс болгосон нь арабуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байлаа. 1948 онд Израил улс тусгаар тогтнолоо зарласнаас ердөө хэдхэн хоногийн дараа арабын 5 улсын цэрэг Израил руу довтолсон ч израильчуудад Англи, Францын талаас дэмжлэг үзүүлж байсны ачаар Израилын цэрэг Арабын цэргийг бут цохиж, Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Синайн хойгийг хяналтандаа авсан юм. Үүнээс хойш Араб-Израилын сөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилж дэлхийн хамгийн халуун цэгийн нэг хэвээр байгаа юм. 

 

1964 онд Палестины Чөлөөлөх Байгууллага байгуулагдсан. 1968 оны гуравдугаар сард Йордан дахь Палестины чөлөөлөх байгууллагын бааз руу Израилын цэргүүд довтолсноор Араб-Израилын хоёр дахь дайн эхэлж байв. 1969 оны "Зургаан өдрийн дайн"-аар Израил улс Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Голланы өндөрлөг зэргийг арабуудаас эзлэн авсан. 1970 онд ПЧБ-ийн дайчид Йорданоос Израилын нутаг руу цөмөрч багахан хэмжээний тулалдаан хийж, эцэст нь Ливан луу дүрвэн гарсан байна. Сири улс нь Палестины чөлөлөх байгууллагыг идэвхтэй дэмждэг орон байсан. Израил 1973 онд Египет, Сири, Йордан луу нэгэн зэрэг түрэмгийлсэн бөгөөд 1982 онд Израилын цэрэг Ливаныг эзлэн авсан юм. Анх НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн тогтоож өгсөн 14,1 мянган км.кв нутаг дээр 6,7 мянган км.кв нутгийг эзлэн авсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR SHAWN WILLIAMS:
coinsrecoveryworldwide@gmail.com deserves praise for his efficient and competent work. My bitcoin was returned to me just three days after I contacted him. I unintentionally lost about $150,000 worth of bitcoins a week ago. I awoke to find my bitcoin wallet empty and had no idea how the money had disappeared. I tried contacting a number of organizations to help me with this urgent matter because I was on the verge of losing it, but to no effect. I conducted research and discovered a ton of favorable testimonials for coinsrecoveryworldwide. I trusted my gut and made the decision to get in touch with them when I was still unsure. However, it was solved in less than 3 days. A legend in this game is called coinsrecoveryworldwide organisation. Reach out to them with any Email:(coinsrecoveryworldwide @ Gmail.com]
2023-10-22
Цаазал нь гэнэ үү өө муу өмхий алан хядагчид л юм байнашдээ
2023-10-10
Хол очиж мөөр.
2023-10-10
зочин:
Изриаль улс гэдэг бол ойрх Дорнодод цэргийн түшиц газар болгохын тулд дээрэмчин Америкийн байгуулсан тоглоомын улс шүү дээ. Одоо дэлхий дахин тэр аяараа дээрэмчин Америкийн эсрэг эрслэн босож байна шүү дээ. Монголчууд ч гэсэн агуу их Орос, Хятад улсуудтай эв санаагаа нэгтгэн дээрэмчин Америкийн эсрэг эрслэн босох хэрэгтэй шүү дээ. Учир нь дээрэмчин Америкууд сүүлийн 300 гаруй жил дэлхийн улс орнуудыг тонон дээрэмдэж, боолчилж, хууран мэхлэж, өлсгөлөн, гуйлганчлал, ядуурал,дайны гамшигт унагасан агуу их нүгэлтнүүд шүү дээ. Дээрэмчин Асмерикууд 1990 онд Монгол улсад гайт Ардчиллыг хүчээр нэвтэрүүлж, Монгол орныг нийгэм, эдийн засаг, соёл, эрүүл мэнд, боловсрол, ёс суртахууны бүрэн дампууралд хүргэж, ажилгүйдэл, ядуурал, гуйлганчлал, ёс суртахууны нэлэнхүй уналт, доройтол, садар самуун, авилгал, хээл хахуул, баян ядуугийн асар их ялгаа, Улаанбаатар хотын бүрэн дампуурал, ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрс, хүүхдийн хүчирхийлэл, цаазын ялгүй болгох зэрэг энэ хорвоогийн хамгийн муу муухай, бузар булай бүхнийг нэвтэрүүлсэн шүү дээ. Монгол улс одоо дайны байдлаас ч хүнд байдалд орсон байна шүү дээ. эндээс гарах ганц зөв зам нь мөнхийн хөрш агуу их Орос, Хятадыг түшиж, дээрэмчин Америкаас салах юм шүү дээ.
2023-10-10
Хол очиж мөөр.
Хэцсс Кадыровын сахалт тик токчид Украйнд цус нежее холиулаад зугатсан. Израйль бол Украйнтай харьцуулашгvй эдийн засаг цэрэг зэвсэгтэй улс даа
2023-10-10
кадиров нөжөө холиулах нь дээ тэгэж байж
2023-10-10
Орк:
Манай Кадыров ах цэргээ илгээж Хамаст тусална гэсэн шүү, одоо Израиль өнгөрсөөн
2023-10-10
Хэцсс Кадыровын сахалт тик токчид Украйнд цус нежее холиулаад зугатсан. Израйль бол Украйнтай харьцуулашгvй эдийн засаг цэрэг зэвсэгтэй улс даа
кадиров нөжөө холиулах нь дээ тэгэж байж