Францын Леон хотод Палестиныг дэмжсэн жагсаал болсон ч энэ жагсаалыг цагдаагийнхан хүч хэрэглэн тараажээ. Энэ талаарх мэдээллийг BFM суваг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, жагсаалыг тараасан шалтгаан нь холбогдох зөвшөөрөлгүй байсантай холбоотой аж. Хотын эрх баригчид жагсаал зохион байгуулах зөвшөөрөл өгөөгүй ч 150 орчим хүн цуглан, хууль бус жагсаал хийж, Израилын эсрэг уриа лоозон хашгирч, дараа нь мөргөлдөөн эхэлжээ. Улмаар цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашиглаж, дөрвөн хүнийг саатуулан, найман оролцогчийг торгосон байна.
Энд дуулгахад, Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдаж, олон хүнийг олзолсны дотор Францын иргэд ч байж магадгүй байгаа аж. Израилд сөргөлдөөн эхэлсний дараа Францын 14 иргэн сураггүй болсон бөгөөд тэдний зарим нь, тэр дундаа 12 настай хүү алан хядагчдад олзлогдсон байж болзошгүй гэж байгаа талаар BFM мэдээлжээ. Түүнчлэн Францын Гадаад хэргийн яам ч 12 настай хүү барьцаалагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |