Энэтхэгийн оршин суугч, 15 настай хүү 12 метр урттай хөзрөн байшин барьж, Гиннесийн дээд амжилтыг эвджээ. Энэ талаар India Times мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 15 настай Арнав Дага Энэтхэгийн алдарт дөрвөн барилгын хуулбарыг хөзрөөр бүтээхийн тулд 41 өдөр зарцуулжээ. Ингээд 12 метр урт, 3,5 метр өндөр, таван метр өргөнтэй хөзрөн байшин барихдаа 143 000 хөзөр ашиглаж, улмаар Гиннесийн дээд амжилтыг эвдсэн байна.
Хүүгийн өгүүлснээр, түүний төрөлх Калькутта хотын гол барилгуудад байх Зохиолчдын ордон, Шахид Минарын цогцолбор, Солт-Лейк-Сити цэнгэлдэх хүрээлэн болон Гэгээн Павлын сүмийг бүтээхэд сар гаруй хугацааны хөдөлмөр шаардагдсан байна. Арнав найман настайгаасаа эхлэн хөзрөөр байшин барих болсон бөгөөди 2020 онд коронавирусийн улмаас хөл хорионд орох үедээ энэ хоббигоо улам хөгжүүлэх болсон гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |