Дайн ба дайчилгаа: Эмэгтэйчүүдийг ч цэрэгт татдаг Израил хичнээн цэрэг гаргах чадалтай вэ
2023-10-11

Бямба гарагт ХАМАС бүлэглэл халдсаны улмаас Израилд цэргийн үүрэгтнүүдийн дайчилгаа зарлаж, харин ням гарагт Израилын эрх баригчид албан ёсоор дайны байдал зарласан. Дайны байдал зарласнаар цэргийн удирдлага улс төрийн удирдлагад илтгэн, бүхий л үйл ажиллагааг өөрсдөө хянан, шийдвэрлэх эрхтэй болж байгаа юм. Сүүлийн 50 жилийн хугацаанд гарсан хамгийн том сөргөлдөөнийг Израил ийнхүү "дайн" гэж нэрлэн, урт хугацаанд ч хамаагүй дайтахад бэлэн гэж мэдэгдсэн. Энэ сөргөлдөөнд Израил Палестиныг ямар хүчээр сөрөн зогсох чадвартай вэ? 

 

Байнгын арми

The Military Balance 2023 тайлангаас халахад Израилын Батлан хамгаалахын армийн Хуурай замын цэрэгт 126 мянган байнгын цэргийн алба хаагч байдаг аж. Хуурай замын цэрэг гурван хуягт танкийн бригад, дөрвөн механикжсан бригад, хоёр хөнгөн бригад мөн гурван артиллерийн бригадыг багтаадаг. Түүнчлэн ЦАХАЛ гэж нэрлэгддэг энэ армид агаар десанты, инженерийн болон тусгай тагнуулын бригад багтдаг юм.

 

Израилын армийн зэвсэглэлд Merkava MkIV  танк 400 гаруй, Namer төрлийн хүнд хуягт тээвэрлэгч 290 орчим, Nagmachon төрлийн хүнд хуягт тээвэрлэгч 400 орчим, М113 хуягт тээвэрлэгч 500 нэгж байдаг аж. Түүнчлэн Namer, Puma, M88A1 и M113 ARV, MAB, M48/60, MTU төрлийн инженерийн болон туслах машинууд байдаг гэнэ. 

 

Дайчилгааны нөөц 

Израилд 400 мянга гаруй цэргийн үүрэгтэн бий. Тэдгээрээс 300 мянгыг 48 цагийн дотор дайчилсан гэж Израилын эрх баригчид мэдээлж байлаа. 

 

Израилын хуульд зааснаар, давхар иргэншилтэй иргэд, өөр оронд амьдарч буй иргэд, түүнчлэн энэ улсын нутаг дэвсгэр дээр байнга амьдарч буй иргэд гээд тус улсын бүх иргэд 18 насанд хүрмэгцээ ЦАХАЛ-д алба хаах цэргийн зарлан дуудах хуудас хүлээн авдаг. Зөвхөн эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүд ч цэргийн алба хаах үүрэгтэй бөгөөд эрчүүд 30 сар, эмэгтэйчүүд 24 сар буюу хоёр жилийн хугацаанд цэргийн алба хаах үүрэгтэй.

 

Еврейн шашны сургуулиудад суралцаж байгаа эрчүүд суралцах хугацаандаа цэргийн албанаас чөлөөлөгддөг бөгөөд гэхдээ энэ сургалт нь насан туршид нь ч үргэлжлэх тохиолдол байдаг аж. 

 

Хуульд зааснаар, Израилд хугацаат цэргийн алба хаасан цэрэг бүр аль нэг анги нэгж, тасагт харьялагддаг. Ийм цэргийн үүрэгтнүүдийг дайны үеэр дайчилна. Дайчилгааны үеэр 40 хүртэлх насны байлдагч, 45 хүртэлх насны офицерүүдийг дайчилдаг аж.

 

Дайчлагдсан цэргүүдээс есөн хуягт танкийн, механикжсан найм, явган цэргийн 16, агаар десантын дөрөв, артиллерийн таван бригад, түүнчлэн логистик хангамжийн зургаан хэсэг бүрдүүлэх боломжтой аж. Ийм цэргүүдэд зориулагдсан Merkava MkIV танк 200, мөн Меркавагийн өмнөх үеийн 700 орчим танк, 100 орчим хүнд хуягт тээвэрлэгч, М113 төрлийн 5000 гаруй хуягт тээвэрлэгч ЦАХАЛ-ын дайчилгааны агуулахад хадгалагддаг юм байна. 

 

Артиллерийн тухайд, 175 мм-ийн М109 төрлийн өөрөө явагч артиллерийн төхөөрөмж 30, М107 төрлийн 36, 203 мм-ийн М110 артиллерийн төхөөрөмж 36 нэгж байдаг юм байна. Түүнчлэн бусад төрлийн артиллери, мөн олон төрлийн шуурган галын тийрэлтэт систем, 1,6 мянга гаруй миномет зэрэг олон төрлийн зэвсэглэлтэй. 

 

Агаарын хүчин, агаараас эсэргүүцэн хамгаалах систем, пуужин

 

Израилын Агаарын цэргийн хүчин ихээхэн хүчирхэг зэвсэглэлтэй. Энд Америкийн F-16 сөнөөгч онгоц нийтдээ 200 орчим байдаг аж. Түүнчлэн F-15 хөнгөн сөнөөгч 85, хамгийн орчин үеийн F-35I сөнөөгч онгоц 36 байдаг юм байна. Үндсэн тээврийн онгоц нь С-130 онгоц бөгөөд ийм онгоц нийт 18 нэгж байдаг аж. 

 

С-130 онгоц 

 

Нисдэг тэрэгний паркийн тухайд цөөн боловч төрөл бүрийн нисдэг тэрэгтэй. Үүнд 43 AH-64 Apache, 39 S-70A Black Hawk, 25 CH-53D Sea Stallion, 10 UH-60A Black Hawk болон  6 Bell 206 Jet Ranger гэсэн нисдэг тэргүүд багтана. 

 

Агаараас эсэргүүцэн хамгаалах ажлыг алсын зайнаас М901 Patriot PAC-2 зенит пуужингийн комплекс, дунд зайнаас David's Sling, ойрын зайнаас "Iron Dome" гүйцэтгэдэг юм. Түүнчлэн Arrow2, Arrow 3  төрлийн пуужин эсэргүүцэх 24 комплекс байдаг аж. Израилийн зэвсэглэлд 1500 гаруй километр зайд цохилт өгөх чадвартай Jericho2 баллистик пуужин 24 бий.

Shuud.mn
Сонин хачин
Хамгийн гол нь израйл цөмийн зэвсэгтэй!
2023-10-14
ZEVSEGLEL NI NEEH IH BISH L YM GEHDEE ORCHIN UEIIN YM BNA
2023-10-13
Хуц ардчилсан хужаа тарвагаа .боодог болгоод нохойд өгчинө шүү чамайг
2023-10-12
sdsdsdadasdasdadsa:
pisda naad brigade gedeg uge bolichix teghuu zda
2023-10-11
Хуц ардчилсан хужаа тарвагаа .боодог болгоод нохойд өгчинө шүү чамайг
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-10-11
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-10-11
Палестинтай харьцуулалтгvй улс даа
2023-10-11