ФОТО: Израилын цохилтын дараах Газын зурвасын нийслэлийн төрх
2023-10-11

Бямба гарагт ХАМАС бүлэглэл Израил руу цохилт өгч, олон мянган пуужин харван, хот сууриныг сүйтгэж, олон хүний аминд хүрсний хариуд Израилын арми Газын зурваст цохилт өгч эхэлсэн юм. Энэ дайны улмаас 780 гаруй палестин хүн амиа алдсаны дотор таван сэтгүүлч багтаж байгаа аж. Харин ХАМАС Израилд цохилт өгсний улмаас 1000 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн ХАМАС бүлэглэлд олзлогджээ. 

 

Израилын Батлан хамгаалахын арми ЦАХАЛ 10 дугаар сарын 10-ны өдөр Газын зурваст өргөн цар хүрээтэй ажиллагаа эхлүүлснээ зарласан юм. Үүнээс нэг өдрийн өмнө Газын зурвастай хил залгаа хотуудад хяналтаа тогтоож, зурвасыг бүрэн бүслэн, цэргийн үүрэгтнүүдийг дайчилж эхэлсэн гэж зарлдаж байлаа. 

 

Сүүлийн 50 жилд гарсан хамгийн том зэвсэгт сөргөлдөөн ХАМАС-ын дайралтын дараа эхэлсэн юм. ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр газар болон тэнгисээр 1000 орчим дайчныг оролцуулсан өргөн цар хүрээтэй халдлага хийсэн. Үүний хариуд Израилын эрх баригчид дайны байдалд орсноо албан ёсоор зарлаж, Газын зурвасыг пуужингаар харваж эхэлсэн юм.

 

Израилын арми албан ёсоор дайны байдал зарласан тул дайчилгаа зарлаж, 48 цагийн дотор 300 000 цэргийн үүрэгтнийг дайчилж, Агаарын цэргийн хүчин нь Европт байрлаж байсан цэргийн алба хаагчдыг агаараар зөөж, сэлгэн байршуулжээ. Сүүлийн үеийн мэдээллээр, мөргөлдөөний улмаас 800 орчим палестин, Газын зурваст ажиллаж байсан таван сэтгүүлч амиа алдсан бол 137 000 хүн орон гэрээ орхин дүрвэж, 4000 гаруй хүн шархаджээ. Харин Израил дайн эхэлснээс хойш 1000 гаруй хүнээ алдаж, 2600 хүн шархадсан байна.

 

Иордан гол, Газын зурвас нь Палестины нэг хэсэгт тооцогддог ч энд хууль ёсны дагуу улс гэж байгуулагдаагүй, өөрийн гэсэн валют, арми гэж үгүй, харин энэ нутгийг бүлэглэлүүд хянадаг. Газын зурвасын эрх баригчид нь ХАМАС бүлэглэлд хамаардаг бөгөөд ХАМАС бүлэглэлийн зорилго нь 1948 онд Израил үүсэхээс өмнө Палестин эзлэж байсан бүхий л нутаг дэвсгэр дээр улс байгуулах гэж тус бүлэглэл зарладаг юм.

 

 

Газын зурваст Израил агаарын цохилт өгсний дараа сүйдсэн барилгын нуранги. 2023 оны 10 дугаар сарын 09. @ Getty Images

 

Газ дахь Аль-Шифа эмнэлэг. 2023 оны 10 дугаар сарын 09 @TASS 
 

Газ хотын Аль-Рималь дүүрэг дэх нурсан барилгууд. 2023 оны 10 дугаар сарын 10. @EPA

 

Газ хотод Израил агаарын цохилт өгсний дараах утаа. 2023 оны 10 дугаар сарын 08 @DPA

 

Палестинчууд Израилын агаарын цохилтын дараа нурсан барилгын нурангин дороос амьд үлдсэн хүмүүсийг хайж байгаа нь. 2023 оны 10 дугаар сарын 09. @Getty Images

 

Израилын агаарын цохилтын улмаас амиа алдсан Палестины сэтгүүлчид болох Саид Аль-Тавил болон Мохаммад Собх нарыг оршуулахаар авч явж байгаа нь. Эдгээр сэтгүүлчид Газын зурваст хоргодох байрыг бөмбөгдөх үеэр амиа алджээ. 2023 оны 10 дугаар сарын 10. @Getty Images

 

 

Израилын цохилтын дараах Аль Римал дүүргийн төрх. 2023 оны 10 дугаар сарын 09 @AP

 

 

Shuud.mn
Сонин хачин
Бин Мохаммёд:
Хамас дэндүү бүдүүлэг зэрлэг террористууд юмаа...барьцаалагдсан иргэдийг ална гэдэг буруу..хог шаарнууд оросын заавраар л хүн алж зугаацаж ,террорист ажиллагаа явуулдаг
2023-10-11