Израилд хөгжмийн нааадам болсон газраас 260 цогцос олджээ
2023-10-10

Олон мянган хүн оролцсон Supernova электрон хөгжмийн наадам Газын зурвасын хилтэй залгаа орших цөлд болсон бөгөөд энэ нь еврейн Суккот баярт зориулагдсан байв. Чухамхүү энэ наадмын оролцогчид ХАМАС бүлэглэлийн дайчдын анхны бай болсон юм. 

 

Бямба гарагт олон мянган хүн цугласан наадам руу ХАМАС-ын алан хядагчид гэнэт дайрч, зугтах гэж оролдсон хүмүүсийг буудаж, барьцаалсан. Улмаар наадам зохион байгуулагдсан нутаг дэвсгэр дээрээс сайн дурынхан 260 цогцосыг олжээ. 

 

Supernova наадам 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Израилын өмнөд хэсэгт зохион байгуулагдсан бөгөөд бямба гарагийн өглөө ХАМАС бүлэглэлийнхэн энэ бүс рүү нэвтэрч, хүмүүс рүү гал нээсэн юм. Энэ үеэр олон хүн сураггүй болж, ар гэрийнхэн нь тэднийг эрэн хайсан ч ямар ч сураг чимээ олоогүй байна.

 

Zaka аврах байгууллагын мэдэгдсэнээр, наадам болсон нутаг дэвсгэр дээрээс 260 цогцос олдсон, харин сураггүй болсон хүмүүсийн тоо тодорхойгүй байгаа гэнэ. Энэ наадамд нийтдээ 3000 орчим хүн оролцжээ.

 

Бямба гарагт Израил руу халдсанаас хойш энэ улсад нийтдээ 900 гаруй хүн амиа алдсан байна. Амиа алдсан нь батлагдсан тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байгаагийн дээр олон хүн барьцаалагджээ. Харин Израилын хариу цохилтын улмаас 687 палестини хүн амиа алдаж, 3,7 мянган хүн гэмтэж бэртсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хэний ч буруу бай лалын шашинтны талд орж болохгүй
2023-10-11