Израилын иргэдийг ус, хүнс нөөцлөхийг анхааруулжээ
2023-10-10

Өнгөрсөн бямба гарагт Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт дайрч, төвийн бүс нутгуудаар ч  пуужингийн цохилт өгсний улмаас Израил дайны байдалд албан ёсоор шилжсэн. Энэ нь сүүлийн 50 жилийн хугацаанд Израил дайны байдалд шилжсэн анхны тохиолдол бөгөөд ийм байдал зарласан үед армийнхан улс төрийн удирдлагад үйлдлээ илтгэн, өөрсдийн шийдсэнээр аливаа арга хэмжээ авдаг аж. 

 

Нөхцөл байдал хүндэрч, Израилын Ерөнхий сайд ард иргэддээ хандан "жинхэнэ дайн, удаан ч үргэлжилж болзошгүй дайн эхэлсэн" хэмээн анхааруулж байлаа. Тиймдээ ч иргэд бөмбөгдөлтөөс хоргодох байранд хоргодох шаардлага гарч байгаа бөгөөд иргэдийг хоол, хүнс нөөцлөхийг анхааруулжээ. 

 

Тодруулбал, төрөл бүрийн чиглэлд байлдааны үйл ажиллагаа өрнөж байгаатай холбоотойгоор 72 цаг хүртэлх хугацаагаар бөмбөгдөлтөөс хоргодох байранд нуугдахад шаардагдах ундны ус, хоол хүнс, эм бэлдмэлийг нөөцлөх шаардлагатайг Ар талын командлал Израилын оршин суугчдад анхааруулсан байна. 

 

Энд дуулгахад, бямба гарагт Израил руу халдсанаас хойш энэ улсад нийтдээ 900 гаруй хүн амиа алдсан байна. Амиа алдсан нь батлагдсан тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байгаагийн дээр олон хүн барьцаалагджээ. Харин Израилын хариу цохилтын улмаас 687 палестини хүн амиа алдаж, 3,7 мянган хүн гэмтэж бэртсэн байна.

Shuud.mn
Сонин хачин