Вьетнамын хойд хэсэгт үер бууж, байгалийн гамшиг нүүрлэсний улмаас гурван хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болжээ. Энэ талаарх мэдээллийг NBC дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, үерийн улмаас учирсан хохирол таван тэрбум вьетнам донгог давж байгаа гэнэ. Байгалийн гамшигт нэрвэгдэн 380 байшин эвдэрч, 90 га тариалангийн газар сүйджээ. Аадар борооны улмаас хөрс элэгдэж, авто зам дээр ан цав гарч, зарим чиглэлд тээврийн хөөдлгөөнийг бүрэн хаасан байна.
Энэ улсад 2023 он гарсаар үер, хөрсний гулгалтын улмаас 98 хүн амиа алдаж, сураггүй болсон бол 103 хүн бэртэж гэмтжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |