Израил руу тусгайлан илгээсэн, Казахстаны агаарын тээврийн компанийн онгоц 166 зорчигчтойгоор Тель-Авиваас Казахстан чиглэн нисжээ. Энэ талаар МИР24 суваг мэдээлсэн байна.
"Тель-Авив хотоос иргэдийг нүүлгэн шилжүүлэх нислэг Казахстан руу хөөрсөн" гэж Казахстаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ. Онгоцонд 166 зорчигч байгаагийн 124 нь Казахстаны иргэн, 42 нь гадаадын иргэн байгаа аж.
Израил, Палестины хооронд дайн дэгдэсний улмаас олон улсын агаарын тээврийн компаниуд Израилыг чиглэсэн нислэгээ зогсоосон. Харин Казахстан зэрэг зарим улс орон иргэдээ татан авах зорилгоор тусгай онгоц нисгэж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |