Иран: Израиль руу хийсэн халдлагад манай улс оролцоогүй
2023-10-09

Бямба гарагт Палестины ХАМАС бүлэглэл Израиль руу халдаж, энэ хоёр орны дунд дайн дэгдээд байгаа. Сөргөлдөөн үүссэний дараа олон улсын хэвлэлүүдээр "Израиль руу хийх халдлагыг төлөвлөхөд Иран оролцсон" гэсэн мэдээлэл гарч байлаа. Харин энэ мэдээллийг Иран няцаажээ. 

 

ХАМАС бүлэглэл Израиль руу халдахад Иран оролцоогүй гэж холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Amwaj.media дамжуулж байсан бол НҮБ-ын дэргэдэх Ираны Төлөөлөгчийн газар ч ийм мэдэгдэл хийсэн байна. 

 

"Палестины хөдөлгөөний гаргасан шийдвэрүүд нь бие даасан шинжтэй бөгөөд палестин ард түмний хууль ёсны ашиг сонирхолд нийцэж байгаа" хэмээн Ираны төлөөлөгчийн газар мэдэгдээд, Иран Палестиныг үргэлж дэмждэг ч гагцхүү Палестины эрх баригчид бүх шийдвэрийг гаргадаг тул тэдний үйлдэлд ямар нэг байдлаар оролцдоггүй хэмээн цохон тэмдэглэжээ.

 

Энд дуулгахад, 10 дугаар сарын долооны өглөө Израил улс Газын зурвасын зүгээс их хэмжээний пуужингийн цохилтод өртсөн юм. Түүнчлэн ХАМАС-ын дайчид Израилын өмнөд зүгт нэвтрэн орж, сөргөлдөөнийг өдөөсөн юм. Үүний хариуд Израил Газын зурваст ажиллагаа эхлүүлж, Израилд дайны байдал албан ёсоор зарласны дээр дайчилгаа эхлүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин 966:
Зөв
2023-10-10
зочин:
Изриаль улс гэдэг бол ойрх Дорнодод цэргийн түшиц газар болгохын тулд дээрэмчин Америкийн байгуулсан тоглоомын улс шүү дээ. Одоо дэлхий дахин тэр аяараа дээрэмчин Америкийн эсрэг эрслэн босож байна шүү дээ. Монголчууд ч гэсэн агуу их Орос, Хятад улсуудтай эв санаагаа нэгтгэн дээрэмчин Америкийн эсрэг эрслэн босох хэрэгтэй шүү дээ. Учир нь дээрэмчин Америкууд сүүлийн 300 гаруй жил дэлхийн улс орнуудыг тонон дээрэмдэж, боолчилж, хууран мэхлэж, өлсгөлөн, гуйлганчлал, ядуурал,дайны гамшигт унагасан агуу их нүгэлтнүүд шүү дээ. Дээрэмчин Асмерикууд 1990 онд Монгол улсад гайт Ардчиллыг хүчээр нэвтэрүүлж, Монгол орныг нийгэм, эдийн засаг, соёл, эрүүл мэнд, боловсрол, ёс суртахууны бүрэн дампууралд хүргэж, ажилгүйдэл, ядуурал, гуйлганчлал, ёс суртахууны нэлэнхүй уналт, доройтол, садар самуун, авилгал, хээл хахуул, баян ядуугийн асар их ялгаа, Улаанбаатар хотын бүрэн дампуурал, ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрс, хүүхдийн хүчирхийлэл, цаазын ялгүй болгох зэрэг энэ хорвоогийн хамгийн муу муухай, бузар булай бүхнийг нэвтэрүүлсэн шүү дээ. Монгол улс одоо дайны байдлаас ч хүнд байдалд орсон байна шүү дээ. эндээс гарах ганц зөв зам нь мөнхийн хөрш агуу их Орос, Хятадыг түшиж, дээрэмчин Америкаас салах юм шүү дээ.
2023-10-10
Зочин 966:
Зөв
ERDENE:
Өдрийн мэнд элэг нэгт Монголчууд минь Би Эрдэнэ байна, таны бөөр хууль бус, эрүүл мэндэд аюултай тул зарахаа зогсооно уу Би Элон Маскийн буяны байгууллагаас асар их санхүүгийн дэмжлэг авсан Миний бизнесийг дэмжихийн тулд надад 150,000 доллар хандивласан, таны эрүүл мэндэд аюултай байхад яагаад бөөрөө зараад байгаа юм бэ, иймээс дэлхийн хамгийн баян хүн чин сэтгэлээсээ тусалж байна. https://www.bbc.com/news/business-64645888 Тэдэнтэй elonxm23@gmail.com www.muskfoundation.org хаягаар холбогдож санхүүгийн дэмжлэг аваарай Би ашиг хүртэгч байсан тул амжилт хүсье
2023-10-09