Бямба гарагт Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт дайрч, энэ хоёр орны хооронд дайн дэгдсэн. Дэлхийн улс орнууд хоёр оронд хандан гал зогсоохыг уриалж байгаа бол Украинд өдүүлсэн Оросын дайнд идэвхтэй оролцож буй, ОХУ-ын Чеченийн тэргүүн энэ сөргөлдөөнд Палестиныг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Москва Таймс сонины мэдээлснээр,Чеченийн тэргүүн Рамзан Кадыров Палестиныг дэмжиж байгаагаа илэрхийлхээд, олон улсад хандан бүс нутаг дахь нөхцөл байдалтай холбоотой "нэгдсэн, шударга" шийдвэр гаргахыг уриалсан байна. Түүнчлэн муслим шашинтай орнуудын төрийн тэргүүнүүдэд хандан эвсэл байгуулахыг уриалжээ.
"Эвсэл байгуулж, алан хядагчдыг устгах нэрийн дор энгийн иргэдийг Европ, Барууныхан бөмөгдөхгүй байхын тулд найз нөхөд гэж нэрлэдэг эдгээр орнуудаа уриал. <...> Бид Палестиныг дэмжиж байна. Бусад сөргөлдөөнөөс ялгаатай нь илүү том зүйл болох өргөжин тэлж болзошгүй энэ дайныг бид эсэргүүцэж байна" хэмээн Кадыров мэдэгджээ.
Түүнчлэн Чеченийн цэргүүдийг бүс нутаг руу илгээхэд бэлэн хэмээн онцолсон байна.
"Шаардлагатай бол манай цэргүүд эмх журам тогтоох, аливаа байж болшгүй үйлдлийг сөрөн зогсох энхийн сахиулах хүчин болж үүрэг гүйцэтгэхэд бэлэн" хэмээн Кадыров мэдэгджээ.
Бямба гарагт ХАМАС гэнэтийн дайралт хийсний улмаас Израил албан ёсоор дайны байдал зарлаж, одоо Газын зурвас, Ливаныг бөмбөгдөж байгаа юм. Харин үүний хариуд ХАМАС бүлэглэл олзны хүмүүсийг цаазлана хэмээн сүрдүүлжээ.
ХАМАС: Израил цохилт өгөх бүрт олзны хүмүүсийг цаазалж, дүрс бичлэг цацна
Г.Бямбасүрэн
Уншиж байна |