Австралид нэн ховор 50 центийн зоосыг дуудлага худалдаагаар оруулжээ. 1988 онд үйлдвэрлэгдсэн энэ зоос дуудлага худалдаагаар 14,7 мянган доллар хүрч зарагдсан гэж Daily Mail сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ зоосыг Австралид анхны колончлогчдын авчирсан Их Британийн 11 хөлөг онгоц болох Нэгдүгээр флотын 200 жилийн ойд зориулан бүтээсэн байна. 1988 онд ийм зоос үйлдвэрлэхдээ Нэгдүгээр флотын хөлөг онгоц, сарнай, нэг талдаа тивийн дүрс, нөгөө талдаа II Элизабетын дүрийг сийлсэн аж.
Харин зарим зоос алдаатай хэвлэгдэж, хөлөг онгоцны оронд Австралийн сүлд дүрслэгдсэн байсан гэнэ. Ийм зоос тун ховор бөгөөд цуглуулагчид энэ зоосыг өндөр үнээр авдаг байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |