Хонконгт Коину хар салхины улмаас үүдэлтэй хүчтэй аадар борооны улмаас гамшгийн аюулын хамгийн дээд түвшин болох "хар" түвшинг зарласан талаар МИР24 суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн 12 цагийн хугацаанд хотын ихэнх дүүрэгт 150 миллиметр, зарим дүүрэгт 300 гаруй миллиметр хур тунадас орсон байна. Байгалийн гамшгийн улмаас Хонконгийн биржийн худалдааг түр зогсоожээ. Мөн аадар бороо, үер усны гамшгийн улмаас 25 хүн гэмтэж бэртсэн байна.
Коину хар салхи өнгөрсөн долоо хоногт Тайванийн өмнөд хэсгийг дайрсан юм. Энэ хэсгийг дайрахдаа Ази дахь салхины хурдны дээд амжилтыг тогтоож, секундэд 95 метр хүрч салхилж байв. Хар салхины улмаас арал даяар мод бут үндсээрээ сугарч, барилга байшин эвдэрч, Тайваньд нэг хүн амиа алдаж, 430 хүн гэмтэж бэртсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |