Өнгөрсөн бямба гарагт Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэтийн цохилт өгч, пуужин харван, алан хядах бүлэглэлийн дайчид халдсанаар Палестин, Израилын шинэ дайн эхэлсэн юм.
Ийм дайн дэгдсэн нь Ойрх Дорнод дахь АНУ-ын бодлого бүтэлгүйтсний илрэл хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна. Тэрбээр Иракийн Ерөнхий сайд Мухаммед ас-Суданитай хэлэлцээ хийх үеэрээ Израил дахь хурцадмал байдлын талаар ярилцаж, үүнд АНУ-ыг буруутгажээ.
"Энэ бол нэг талыг барьсан зохицуулалт хийх гэж оролдсон АНУ-ын бодлого бүтэлгүйтсний тод жишээ гэдэгтэй олон хүн санал нийлэх байх гэж би бодох байна. АНУ-ын бодлого хоёр талд хоёуланд нь зохистой буулт хийх арга замыг хайхад чиглэгдээгүй байсан нь ийм үр дүнд хүргэсэн" хэмээн Путин мэдэгджээ. Түүнчлэн, Америкийн эрх баригчид сөргөлдөөний талуудад дарамт шахалт өгч, өөрсдийн үзэл бодлыг тулгасан хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Үүний зэрэгцээ Палестины тусгаар улсыг байгуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх ёстой гэж Путин мэдэгдсэн байна. Энэ болон бусад асуудлыг цаашдын хэлэлцээрийн үеэр шийдэх саналыг тэрбээр тавьжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |