ОХУ Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж илгээжээ
Аравдугаар сарын долооны өдрийн өглөө Палестины ХАМАС бүлэглэл Израил руу халдаж, бүлэглэлийн дайчид нэвтрэн орсноор Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэн юм. Улмаар Израилын арми Газын зурваст цохилт өгч, энэ бүс нутагт хүмүүлэгийн хямрал нүүрлээд байгаа. Орон гэргүй болсон, өөр бүс рүү шилжин суурьшсан хүмүүст тусламж нэн шаардлагатай байгаа тул олон улс Газын зурвас руу хүмүүнлэгийн ачаа илгээж эхэлжээ.